Гэрэл зураг ба түүний сонирхол

Маргааш буюу 10 дугаар сарын 25-ны лхагва гаригийн өдөр Republik-т “Image Hunting Interview” зурагчин Төмөрбаатарын хамт нэг үдшийг ярилцаж, санаа бодлоо хуваалцан түүний сонирхол болон хамгийн гол нь гэрэл зургийн талаарх бүхийл зүйлийг нь нэг доор мэдэж авах боломжийг Rough Neighbor зүгээс зохион байгуулан та бүхэнд хүргэж байгаа юм байна.

Маргааш та бүхэн залуу зурагчин Tөмөрбаатарын ярилцлагыг сонсож тэрнээс гадна яагаад заавал энэхүү event-ийг зорин очих таны гол шалтгаануудын нэг нь ганцхан ярилцлага гэрэл зурагын талаар яриад дуусахгүй түүний дуртай хөгжим, playlist, хувцас загвар, урлаг, кино гээд өргөн хүрээнд тэнд цугласан олонтой ярилцах тул та бүхнийг урьж байна. Plus news-ийн үзэгчид маань зурагчин Төмөрбаатар хэзээнээс эхлэж зураг авч байсан бол гэж сонирхож байгаа байх яг одоо энэ талаар та бүхэнд сонирхуулах болно.

Залуу зурагчин маань гэрэл зургийг багаасаа сонирхож  2013 оноос эхлэн зүгээр нэг сонирхол төдий байлгахаа больж албан ёсоор гэрэл зураг авч эхлэсэн юм. Анхны албан ёсны гэрэл зурагаа 2014 онд 2 найзтайгаа нийлж авч байсан нь тухайн үед Goyo cashmere-с зарлаж байсан уралдааны ялагч болгосон гэрэл зураг байсан юм. Яг одоо харцгаая check it out!!!

Ингэж эхлэж байсан зурагчин залуу маань хүлээн зөвшөрөгдсөн зурагчин аль хэдийнээ болж чадаад байгаа бөгөөд ихэвчлэн загварын зурагнууд гол төлөв авдаг болсон юм.  Одоогоор Tөмөрбаатар дотоодын томоохон брендүүдтэй хамтран ажиллаж олон олон project-үүдийг амжилттай хийж байсан юм. 93//Kidult, Michel & Amazonka, Baigal гоёл чимэглэл, Grandmaster гэх мэт загварын брендүүдээс эхлээд Mонгол улсын ерөнхийлөгчтэй хүртэл хамтран ажиллаж байсан юм.Удахгүй хавраас эхлэн түүний удаан хугацааны турш нууцхан бэлдэж ирсэн шинэ шинэ төсөл, маш сонирхолтой зүйлс бидний хүлээж байгаа талаар бидэнтэй хийсэн ярилцлагандаа зурагчин Tөмөрбаатар дурьдсан юм. Зах цухаас нь та бүхэндээ сонирхуулахад кино тэр дундаа богино хэмжээний кино хийх төлөвлөгөө болон үзэсгэлэн гаргах талаар бодож байгаа гэдгээ хэлсэн юм.

Image Hunting Interview нь ойролцоогоор 3 цаг үргэжлэх бөгөөд Tөмөрбаатарын санал болгож байгаа playlist-ийг сонсонгоо гэрэл зураг хувцас загвар кино урлаг гээд төрөл бүрийн сэдвээр ярилцан нэгэн үдшийг зугаатай өнгрөөх боложтой юм шүү. Энэхүү арга хэмжээ нь үнэ төлбөргүй байгаа юм тэгэхээр та та та бас та бид бүгдээрээ уригдсан юм шүү.

Илүү их мэдээлэл түүний зургийн цуглуулга мөн playlist-ийг нь үзэж сонирхохыг хүсвэл Tumurbaatar гэсэн нэртэй албан ёсны facebook page-ээр дамжуулан мэдэх боломжтой мөн ихэнх зураг болон бүтээлүүд нь түлхүү instagram хуудас дээр төвлөрсөн байдаг тул дагахаа бас битгий мартаарай. Follow @tumurbaatar  @volumeplustv 903 stay tuned!!!

Leave a Reply