Дуучин Beyonce малгай зарж байна

Дуучин Beyonce өөрийн “FORMATION” дэлхийн тойрон аялан тоглолтынхоо үеэр өмссөн малгайгаа дуудлага худалдаанд оруулах гэж байна.

Хэрвээ та дуучин Beyonce-гийн fan бас дуучин бүсгүйн дэлхий дээрх цор ганц зөвхөн түүнд байдаг эд зүйлсээс нь авахыг хүсэж мөрөөддөг байсан бол таны хүсэл ийнхүү биелэх боломжтой болж байна шүү. Queen B, Formation тоглолт болон ижил нэртэй Formation дууны видео клидний үеэр өмссөн “iconic” билэг тэмдэг болсон асар том ганган хар малгайгаа дуудлага худалдаанд оруулж байгаа ба та “Heritage Auction” сайтаар дамжуулан худалдан авах дүнгээ оруулж болох юм. Дуучин бүсгүйн гарын үсэгтэй энэ малгай нь 3400 ам.доллараас эхлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 5500 ам.долларт хүрээд байгаа ба цаг минут тутамд үнэ нь өсч нэмэгдсээр байгаа юм байна.

Дуудлага худалдаагаас орж ирсэн бүх орлого, мөнгийг дуучин Beyonce элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлж буй байгууллагад хандив болгож өгөх гэж байгаа талаараа хуваалцсан юм.

Queen B is queen of donations!

Аа харин малгайн эзэн болох азтай нэгэн Beyonce-гийн өмсөж байсан 10:8 инчийн хэмжээтэй болон түүний гарын үсэгтэй хар малгайг нь гардан авах юм.

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл entertainment-с хоцролгүй хамт байхыг хүсвэл мэдээж сувгаа солилгүй манай сувагтаа хамт байгаарай. Univision 903, Volume Plus санал хүсэлтэй манай social хуудасууд-аар дамжуулан ирүүлэх боломжтой байгаа шүү.

Leave a Reply