Жүжигчин Tom Hardy rapper байжээ…

 

Одоо 40 настай, Hollywood-ийн хамгийн алдартай бас чадварлаг олон алдартай кинонуудад гол дүрүүдийг бүтээдэг жүжигчдийн нэг болох Tom Hardy rapper болох мөрөөдөлтэй байжээ.

Pitchfork сайтны буянаар бид Tom Hardy-гийн өмнө нь цацагдаж байгаагүй Rap Mixtape-ийг сонсох боломжтой болсон. 2011 онд жүжигчин залуу маань өөрийгөө 14, 15-тайгаасаа үглэж, Rap хийж эхлэсэн талаараа нэг ярилцлагдаа дурьдаж байсан байгаа.

Олон ч дуу олон ч юм бичиж байлаа даанч аль ч цацагдаж байгаагүй юм гэж бас ярьж байсан ба түүгээр ч зогсохгүй нэг label-тэй гэрээ хүртэл хийх гэж байсан талаараа хуваалцаж байсан.

За тэгээд энэ мэдээлэл гараад mixtape нь цацагдаад интернетийг шуугиулж жинхэнэ #trend болж чадсан байгаа.

1999 онд бичиж байсан Tom Hardy-гийн Falling on your Arise нэртэй MIXTAPE-ийг нь бүгдээрээ хүлээн  авч сонсцгооё.

 

Leave a Reply