Загвар өмсөгч Сарнай ба хулдаас

сарнай - Copy

Сүүлийн үед шинэ шинэ  дуу, хөгжмөөрөө үзэгчидтэйгээ уулздаг болсон загвар өмсөгч, дизайнер Сарнай өөрийн өвөрмөц санаагаа хэрэгжүүлж, хулдаасаар хувцас, хэрэгсэл хийж байна. Тэрээр хулдаасан материалаар цүнх, жижиг гоо сайхны сав, корсет, нүүр будгийн багсны гэр, хүзүүвч тэр бүү хэл цаг хүртэл хийжээ.

Авъяаслаг, бүтээлч бүсгүй Сарнай саяхан өөрийн facebook хуудаснаа өөрийн бүтээсэн зүйлүүдийнхээ зургийг оруулан тайлбарт нь ийнхүү бичжээ.

Хамтдаа түүний хулдаасаар хийсэн коллекцийн зургуудаас үзье.

Үнэхээр шинэлэг, бас загварлаг байж чадсан гэж бодож байна. Та нарт ч бас таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Загвар өмсөгч Сарнай-гын хувьд бас нэгэн сонин гэвэл тэрээр саяхан өөрийн шинэ уран бүтээлээ гаргасан байна лээ. Түүний 2 дох бие даасан уран бүтээл болох “Заримдаа ” нэртэй дууг нь “B.A ” production, “O.R.D Science of Music” нар хамтран бүтээсэн юм байна. Мөн “March Nine Media” ажилсан байна.

Мэдээнийхээ төгсгөлд хамтдаа түүний шинэ уран бүтээлийг хүлээн аван үзэцгээе.

 

Leave a Reply