GINJIN be vibin the stage/ Монголчууд хаа сайгүй 002

Хөөрхөн охид Trap сонсдог, Хайр гэж юу юм бэ?(What is Love?) 5,10,20 мянга 5,10,20 мянга олoхын тулд явна би 5,10,20 мянга шууд аманд орж байгаа биз. Сүүлийн үеийн хамгийн “HOT” хамгийн ‘TRENDY” хамгийн алдартай болоод байгаа rapper бол “LOI4IHSON” гаруудын нэг Ginjin яахын аргаггүй мөн билээ.

Rap Game-д хөл тавиад нэлээдгүй хугацааг өнгрөөгөөд байгаа, тодруулж хэлбэл 2007 оноос эхлэн өдийг хүртэлх хугацаа юм. Сүүлийн үед эрчимтэйгээр ар араас нь асар гоё гоё уран бүтээлүүдийг олны сонорт хүргээд байгаа билээ. Та ч гэсэн сайн мэдэж байгаа байх дээр дурьдсан дуунуудыг хараад шууд мэдсэн байх аа.

Аа харин яг одоо та бүхэнд хүргэх сонин байна энэ бол rapper Ginjin, бас нэгэн Mонгол уран бүтээлч хилийн чандад өөрийн дуу хоолой, өөрийн уран бүтээл, өөрийн дугаралт, өөрийн vibe-аараа Тайваны тайзыг доргиох гэж байна. #respect

Энэ жилийн энэ сарын буюу 11 дүгээр сарын 18-ны өдөр Taiwan улсад Qiaotou Sugar Factory Kaohsiung Tainan Area-д болох “Taiwan Hip Hop Festival”-д манай улсын Rapper Ginjin урилгаар оролцох гэж байгаа юм байна аа.

Анх удаагаа Монгол улсаас, Монголын уран бүтээлч оролцож буй нь энэ билээ.

 

 

Taiwan Hip Hop Festival нь Taiwan улсад болж байгаа анхны Outdoor Hip Hop Festival юм байна. Taiwan-д амьдарч сурдаг эсвэл одоо явах гэж байгаа ч юм уу? Очиж үзэх боломжтой бол заавал үзээрэй гэж хэлмээр байна.

Мэдээний видео хувилбарыг бүрэн эхээр авч үзнэ үү.

Leave a Reply