Монголчууд хаа сайгүй

2017 он гарснаас хойш Монголчууд гадаадын хөгжмийн ертөнцөд амжилттай хүч түрэн орсоор байна.

Бид саяхан rapper MekhzahQ California мужын домогт rapper Snoop Dogg-той хамт дуу хийх гэж байгааг мэдэгдсэн билээ тэгвэл өнөөдөр California Bay Area-д нэгэн монгол залуу мөн амжилттайгаар уран бүтээлээ туурвиж буйг онцолж байна. Rapper, продюссер, sound engineer MJ энэ долоо хоногт анхны debut single болох “Bad Bitch” дуугаа видео клипний хамтаар цацсан байна. Яг одоо видео клипний хэсгээс хүлээн авцгаая!

MJ нь Монголд төрж California мужийн Oakland хотод өссөн ба багаасаа дуу хөгжимд дуртай хүүхэд байсан юм. MJ олон mixtape болон дуунууд гаргаж байсан ч дээрх видео “Bad Bitch” дуу нь түүний албан ёсны анхны уран бүтээл юм.

Залуу rapper MJ нь одоо sound engineer чиглэлээр суралцаж байгаа ба тун удахгүй төгсөх юм байна. Түүний stage name MJ нь “Mөнхжил” гэсэн нэрнийх нь товчлол юм аа.

“Bad Bitch” дуунд нь Oakland-ийн savvy болон Dj Dhiggs нартай хамтарч хийсэн юм бүгд Oakland-р холбогдсон байгааг нь та бүхэн анзаарсан байх. Видео клипийг California мужийн Berkeley-д зураг авалт явагдсан байна.  Нэмж хэлэхэд MJ өчигдөр орой өөрийн instagram хуудсандаа удахгүй гарах уран бүтээлийнхээ sneak peak-ийг оруулсан байна.

Зиа ингээд цаашдын уран бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байна залуу rapper mj-ийн талаар шинэ мэдээллийг цаг алдалгүй Plus News-ээс хүлээн аваарай. Yeah!

3 Comments

young

November 1, 2017

Anhnii duu n bishee , medeegee sain shalgaj oruulaachee ,

Reply

Eenee

November 3, 2017

Hi from VIBE 105.5

Herev holbootoi bol duugaa uguuch gej damjuulaad uguurei
Mongol zaluugiin oroltsootoi ene uran byteeliig yavuulj Mongoldoo
taniulaya.
Eenee

Reply

admin

November 4, 2017

ookay. Email yvulii

Reply

Leave a Reply