Нэг өдрийн хаан.

Дэлхийн хамгийн алдартай хүүхдүүдийн нэг яалт ч үгүй Asahd Khaled хүү мөн билээ.10 дугаар сарын 23-нд DJ Khaled-ын хүү Asahd амьдралынхаа эхний жилийг тэмдэглэн нэжгэр баяр хийжээ. Asahd MTV VMA 2017 оны шагнал гардуулах ёслолд оролцохоос гадна аавынхаа “Grateful” цомгийнх нь Producer хэмээн явдаг нь бас их сонирхолтой юм.

DJ Khaled хүүгийнхээ төрсөн өдрийг Miami-гийн LIV Club-д ширэнгэн ойн сэдэвтэй тэмдэглэж өгчээ. Тэр ч бүү хийл 100,000 ам долларын үнэтэй цаг хүүдээ бэлэг болгон өгсөн байна.

Түүнээс гадна зэрлэг амьтад болох арслангийн зулзага, сармагчин, барын бамбар гээд олон амьтад хүүгийн төрсөн өдрийн зочноор ирсэн байна.

Азтай хүүгийн нэг насны төрсөн өдрийн зургуудаас бүгдээрээ үзэцгээе!!! Илүү ихийг Asahd Khaled-ийн албан ёсны twitter болон instagram хуудаснаас үзэх боломжтой юм.

 

 

Leave a Reply