Нүдний шилний трэнд…

Загварын ертөнцөөр сонин сайхан юу болж байна тэр дундаас онцлохуйц fashion “item” бол нүдний шил байлаа. Алдартай брэндүүд шинэ нүдний шилний загваруудаа эхнээсээ авхуулаад танилцуулж эхэлсэн харагдсан.

Хамгийн түрүүнд сонирхуулах нүдний шилний коллекци бол Yeezy брэндийн Season 6 нүдний шилнүүд байна. Хальт харахад яг л спорт шилнүүд шиг харагдах байх. Яг нөгөө цана манаар гулгахад эсвэл дугуй унаад явахад зүүдэг спорт шилнүүд байдагдаа, яг тэрнээс сэдэвлэн загварыг нь гаргасан байгаа юм.

Өнгөрсөн жил нүдний шилний тренд 90-ээд оны жижиг раамтай, нөгөө Matrix кино дээр гардаг шиг шилнүүд моодонд байсан бол одооноос илүү спорт харагддаг, өргөн раамтай шилнүүд тренд болох нь байна аа.

Yeezy Season 6 шилнүүд 300 долларын үнэтэй гарч байгаа юм байна. Тэгээд ийм гурван өнгөөр гарч байгаа юм байна.

За дараагийн нүдний шилний талаарх гоё мэдээ гэвэл саяхан Micheal Kors брэндэд худалдагдсан Versace брэндээс гаргаж байгаа “medusa” нүдний шил байна. Энэ гэхдээ шинэ загвар бол биш юм. 90-ээд оны үед домогт Notorious B.I.G rapper-н ачаар Versace Medusa нүдний шил “super” алдартай болсон.

Тухайн үед rapper Biggie, 2Pac нар ер нь загварын томоохон төлөөлөгч нар байсан ба тансаг зэрэглэлийн Versace-н бүтээгдэхүүнийг аль хэдийнээ өмсөөд сурчихсан гарууд гэж хэлж болно. Түүгээр ч зогсохгүй мань хоёр Италийн алдарт брэндийн fashion show-нд хүртэл уригддаг цөөн rapper-үүдийн нэг нь байсан байдаг аа. “Old but Gold Medusa” шилийг 295 долларын үнэтэй online-аар худалдан авах боломжтой байгаа.

RetroSuperFuture брэнд нарийхан шилийг тийм ч хурдан тавьж явуулахгүй шүү гээд нөгөө хоёр трендийг чинь нийлүүлээд  үнэн cool харагддаг загваруудыг гаргачихсан байна аа. Тус брэнд маань саяхан FW18-н асар гоё гоё шилнүүдээс бүрдсэн коллекцоо гаргасан бол хэдхэн өдрийн өмнө энэхүү шинэхэн коллекцоо гаргаж”Vision Glasses” гэж нэрлэсэн юм. Мөн хар болон ягаан өнгөнүүдийн сонголттой гарч байгаа Vision Glasses нь яг 215 долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна аа.

 

Leave a Reply