“Нүүдэл Жи” компаний “Хайрын Жор” аян

hairiin jor poster

Өнөөдөр Монгол улсад гэр бүл цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаатай холбогдуулан “Нүүдэл Жи” компаниас “Хайрын жор” аяныг явуулж байгаа юм байна. Үүнтэй холбоотой нэгэн тоо баримт дурьдвал Монголд өдөрт дунджаар 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг бөгөөд жилд 5000 гаруй өрх гэр бүлээ цуцлуулдаг гэсэн харамсалтай үзүүлэлт байдаг.

Энэхүү асуудлыг хөндөн “Нүүдэл Жи” компани нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд  гэр бүл салалтын эсрэг хүн бүр дуу хоолойгоо хүргээсэй гэсэн үүднээс “Хайрын Жор” аяныг санаачлан, зохион байгуулж байгаа юм.

Хүн бүрийн оролцоо дуу хоолой хамгийн чухал бөгөөд “Ямар ч гэр бүлийн хайрын жор гэр бүл салалтыг багасгахад бага ч болов хувь нэмрээ өгөх болно оо” гэж уг төслийг санаачилсан “Нүүдэл Жи” компани үзэж байгаа гэнэ.

Уг аяныг олны танил хүмүүс нилээн их дэмжиж өөрсдийн бичлэгээ бас хуваалцсан харагдсан. Жүжигчин Онон, Ялалт, Дөлгөөн, Мишээл, rapper Цэцэ нар одоогийн байдлаар уг давалгаанд нэгдсэн байна лээ.

Нүүдэл Жи – компаниас санаачлан эхлүүлж буй #ХайрынЖор нэртэй сошиал давалгаанд Дөлгөөн миний бие гэр бүлийнхээ хамт нэгдэж байна. Та ч бас энэхүү давалгаанд нэгдэж бусаддаа сайхан энeрги түгээхийн сацуу бяцхан уралдаанд маань оролцож ялагч болоорой 🤗 гайхалтай хайрын жортой нэг гэр бүлийг баянгол рeсторанд гэр бүлийн хамт хүссэн үeдээ зоог барих эрхийн бичиг хүлээж байгаа шүү 🤗 мөн энэхүү давалгаанд өөрийн найзууд болох үлгэр жишээ гэр бүл Danzka Danzkae Enkhjin Chinzorig нарыгаа дуудаж байнаа 🤗Та 2 маань 48 цагийн дотор нэгдэн, өөрсдийн гурван найзыг энэхүү challenge-д дуудаарай 🤗🙏🙏🙏 бичлэг маань таалагдсан бол like and share хийж бусаддаа түгээгээрэй найзууд минь 🤗🤗🤗#ХайрынЖор #NuudelG #Dulguun

Posted by Dulguun Odkhuu on Wednesday, March 21, 2018

Leave a Reply