Салъя, нийлье, заза нийлье нийлье…

Саяхан л Weeknd-тэй үерхэж байхдаа аз жаргалтай зургууд хийж, хүн амьтны атаархлыг төрүүлээд байсан Selena Gomez хэдхэн хоногийн өмнө Justin Bieber-тэй зугаалж байгаад “paparazzi” нарын дуранд өртөөд олны хэл амны бай болоод байсан. Тэгвэл хэсэг хугацаанд тэд үнэхээр болзож байгаа юу, эргэж нийлэх үү энээ тэрээ гэсэн асуудлыг үүсгээд байсан хоёр хос албан ёсоор эргэн нийлжээ.

2011 оноос хойш болзож эхэлсэн Justin, Selena нар хамгийн сүүлд 2014 онд нийлэн, ахин салсан билээ. Энэ хугацаанд Justin Kourtney Kardashian, Hailey Baldwin, Sofia Richie гээд л олон охид хүүхнүүдтэй явсан.

Харин саяхан Weeknd-тэй хамт байсан Selena яагаад ийм хурдан хугацаанд “ex-boyfriend” Justin-тайгаа нийлсэн нь олны гайхшралыг төрүүлээд байна. Аа харин хүмүүсийн таамаглаж байгаагаар Selena яг Weeknd-ийн араар Justin-тай чаталдаг байсан байх гэсэн бодлыг төрүүлээд байгаа юм.

Weeknd харин салсандаа харамссан ч шинжгүй энд, тэндхийн night club, pub, lounge-аар найзуудтайгаа зугаацаж, хэсэж байгаа сурагтай

Ямартай ч хоёр хос эргэн нийллээ, одоо салахгүй хамтдаа жаргалтай байгаарай гэж хүсэж байна. Поп хөгжмийн ертөнцөд том шуугиан дэгдээсэн хоёр хосыг эргэн нийлсэнд нь аз жаргар сайн сайхныг хүсье!

Leave a Reply