Сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүд…

Ажлын анхны өдрийн мэнд залуусаа амралтын өдрүүдээр авьяаслаг монголчууд шоуг үзэж амжсан биздээ? Миний хувьд энэ удаад үзүүштэй гайхалтай үзүүлбэрүүдтэй дугаар байж чадлаа. Энэ удаагийн дугаараар Б. Дуулал гэх залуу Мандуулын алтан баззерын эзэн болжээ. Тэрээр өөрийн гараар янз бүрийн материал ашиглан хөгжмийн зэмсэг хийж хөгжим тоглосон. Та хэд анзаарч харвал будгийн сав, хайруулын тавга гэх мэт хүмүүсийн өдөр тутамд хэрэглэдэг хэрэгслүүдийг ашигласан байгаа.  Тиймдээ ч бүтээлч сэтгэлгээтэй энэ залуу хөтлөгч мандуулд таалагдсан байх.

Харин дараагийн гайхалтай нэгэн үзүүлбэр бол алс холын Буриад улсаас манай монголыг зорьж “авьяаслаг монголчууд 2018” шоунд оролцсон Дулма, Паша хоёрын үзүүлбэр байлаа. Энэ жилээс эхлээд энэ шоунд маш олон гадны хүмүүс орж ирж оролцож байгаа нь шоуны бас нэгэн давуу тал болж байгаа билээ. Харин Дулма, Паша хоёрын хувьд агаар дээрх үзүүлбэр үзүүлсэн байгаа. Мари Краймбреригийн “Давай навсегда” дуундээр бие биендээ ухаангүй хайртай хоёр хос хамтдаа байх гэж чадахгүй байгаа талаар өгүүлж байгаа юм шиг санагдсан. Энэ үзүүлбэр сэтгэл хөдөлгөсөн дээрээс нь аюултай үзүүлбэр байлаа. Харин үзэгчдийн хувьд энэ хоёр л алтан баззер авах байсан юм даа, яагаад алтан баззер дарсангүй бэ гээд л ихэд бухимдалтай харагдсан.

 

 

Leave a Reply