Та пүүзэнд дуртай юу?

Орчин үеийн залуус бид хувцас ч гэлтгүй гутал пүүзэнд цаг заваа зарцуулан байж анхаарал халамж тавих болсон. Үүний хэрээр ч гутал пүүз үйлдвэрлэгч брендүүд гоёмсог, үзэсгэлэнтэй, дур булаам, ялдамхан гутал пүүзнүүдийг ихээр үйлдвэрлэх болжээ.

Энд тэнд дэлгүүр хэсээд явж байхад чинь таалагдах зүйлс олдохгүй хэцүү л байдаг биз дээ? Тэгээд интернетээр л нэг дажгүй гутал пүүз олж харчихаад захих гэхээр үнэ хөлс нь тэнгэрт хадаад аймшигтай байдаг шүү тэ.

Хааяа нэг хямдарлын үеэр нь захиалж авдаг ч заримдаа бүүр ч илүү үнэтэй болцон байх үед бас хэцүү байдаг. Энэ зовлонг манай залуус сайн мэднэ. Сүүлийн үед гадны дэлгүүрүүдээс захиж авах нь элбэг болсон ту та бүхэнд нэгэн сонирхолтой бас хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Одоо танд үзүүлэх nike, adidas болон reebok brand-үүдийн пүүзнүүд яг одоо захиалж авахад маш боломжийн буюу үнэхээр дажгүй үнэтэй болсон байгаа юм байна.

Adidas: Climacool 1 – Загварлаг, гоёмсог тус sneaker-ийг caliroots site-нд 130 еврогоос хямдруулан 78 еврогийн үнэтэйгээр борлуулж байна. Танд таалагдаж байвал яг одоо захиалахад болохгүй юм байхгүй шүү дээ.

Adidas Originals EQT Support ADV PK – Энэ пүүзийг бас л caliroots site-нд 149 еврогоос 90 евро хүртэл буулгасан байна. Энэ харин алдаж боломгүй боломж шүү.

Nike Air Footspace Woven – Энэ бол маш алдартай. Та тус пүүзийг 155 еврогоос буулгаад 99 еврогийн үнээр авах боломжтой болсон байна.

Nike Dunk Flyknit – гоёмсог хэрнээ цаанаа л нэг донжтой, яг л гараар нэхсэн юм шиг. Та үүнийг 109 еврогоор худалдан авах боломжтой юм байна.

Nike More Uptempo – Үүнийг та 119 еврогоор худалдан авах боломжтой болжээ.

Nike Air Force 1 Hi CMFT – харин та үүнийг 145 еврогийн үнээр онлайнаар захиалах боломжтой юм байна.

Yohji Yamamoto Boost Kozoko High Top – Энэ пүүз харин 202 еврогоор зарагдаж байгаа ч та яг үндсэн site-руу нь орвол 135 еврогоор хямдралтай зарагдаж байгааг олж харах болно.

Leave a Reply