Тимати хоёр дахь удаагаа аав болно гэнэ үү…?

266441783

Оросын рэпер, жүжигчин, найруулагч  Тиматигийн талаар нэгэн шуугиан дэгдлээ. Яасан гэхээр 22 настай загвар өмсөгч Анастасия Решетова Тиматигийн хүүхдийг тээж байгаа бололтой. Гэхдээ хосууд маань одоогоор энэ талаар ам нээж мэдэгдэл хийгээгүй байгаа.

Харин Тимати 4 настай Алиса нэртэй охинтой ба түүний анхны эхнэр болох мисс, загвар өмсөгч Алены Шишковагийн төрүүлж өгсөн хүүхэд билээ. Тиматигийн ээж Симона өөрийн Instagram хуудаснаа Алиса эмэгтэй дүүтэй болохыг мөрөөддөг талаар бичжээ.

Харин Тимати болон Анастасия нар анх 2015 оноос хойш үерхэж эхэлсэн билээ. Тэд хамтдаа хоёрын хоёр (“Зеро” ба “Ключи от рая”) нэртэй клипэнд тоглож байсан. Түүний найз бүсгүйн тухай мэдээлэл хүргэхэд 1996 онд төрсөн. 18 настай байхад 2014 онд “Мисс Россия” тэмцээнд амжиллтай оролцож эхний байранд орж байсан.

Түүний биеийн харьцаа 91 60 100 гэж бодоо төгс галбир биш гэж уу? Тэрээр өөрийн Instagram хуудаснаа 2 сая гаруй дагагчтай ба зарим хүмүүс түүнйиг оросын Kim гэж нэрлэдэг. Анастасия бас “Сегодня я проснулась другой” буюу “Би өнөөдөр өөрөөр сэрлээ” нэртэй ном бичэж байсан авьяаслаг бүсгүй.

Leave a Reply