Тусгай шагналт “Lhamour”

LHAMOUR LOGO

Үндэсний томоохон брандүүдын нэг болох “Lhamour” brand дэлхийн худалдааны байгууллагаас Тусгай шагнал хүртсэн байна аа.

Дэлхийн худалдааны байгууллагаас зохион байгуулдаг тус нээлттэй форум энэ сарын 2, 3, 4-ний өдрүүдэд болж өнгөрчээ. Энэ үеэр олон улсын худалдааны танхимтай хамтран санаачилсан “Open to export уралдаанд манай улсаас Lhamour брандын гоо сайхны бүтээгдэхүүнүүд тусгай байрын шагнал хүртсэн гэнэ.

Тус форумын хувьд 15 дахь жилдээ зохион байгуулагдсан юм байна. Энэхүү арга хэмжээ нь “Олон улсын худалдаа 2030 онд” гэсэн сэдвийн дор зохиогдсон бөгөөд Щвейцарь улсын Женев хотод болж өнгөрсөн юм.

Харин Lhamour брандын хувьд 2014 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Үүсгэн байгуулагч нь Хулан. За тэгээд энэ брандын талаар илүүү их мэдэхийг хүсвэл манай телевизийн original content болох “SUPP” нэвтрүүлгийн Lhamour-ийн дугаарыг үзээрэй гэж хэлмээр байна.

Харин одоо хэдүүлээ мэдээнийхээ төгсгөлд Lhamour brand-ийн нэгэн видеог хамтдаа хүлээн аван үзэцгээе.

Leave a Reply