Хаана ч байхгүй хачин сайхан…

Нас бол зүгээр тоо! Тэр өндөр тэр булчинлаг 80 настай тэр хятадын хамгийн эрэлт ихтэй загвар өмсөгч юм.

2015 онд Хятадын загварын долоон хоногийн үеэр 30 секунд 30-хан секунд загварын тайзнаа алхсан тэр мөч л Wang Deshun өвөөгийн алдарын алхам нь болсон юм аа. Бүр анх удаагаа тайз нь дээр алхаж байсан нь тэр гээд боддоо.

Урт цагаан үс бас сахал нь эргэж харахгүй байхын аргаггүй юм.

Өвөө ганц шөнийн дотор Хятадын интернетийн сенсаци болж түүнийг “china’s hottest grandpa” Хятадын хамгийн халуухан өвөө, “old fresh meat” энэ нь хуучин бууны хугархай эсвэл өтөлсөн болхоос үхсэн биш ч гэж тайлбарлаж болно ер нь л “old but gold” сайн сайхан аятайхан гэх мэт олон хочтой болсон юм.

Хятадад залуухан царайлаг TV одуудыг “little fresh meat” гэж нэрлэдэг бөгөөд Deshun өвөөг зүгээр л жоохон хөгшин болохоор нь “old fresh meat” гэж хочлоод байгаа юм байна лээ.

2015 онд Хятадын загварын долоон хоногийн тайзнаа Хятадын хамгийн алдартай загвар зохион бүтээгчдийн нэг болох Hu Sheguang-ийн загвараас өмсөж алхсан ба дизайнер маань анх өөрийн загварыг өвөөд ч юм уу ер нь хөгшин хүнд өмсүүлэх тухай зүдэлж ч явж байгаагүй нэгэн бөгөөд нэг өдөр нэг хөгжмийн зохиолч залуутай өөрийн шоуны үеэр тоглуулах хөгжмийн талаар ярилцан, уулзаж байхдаа залуугын утас нь дээр байгаа зургийг санаадгүй харж “энэ эрч хүч дүүрэн өвөө хэн бэ?” гэж асуухад хөгжмийн зохиолч залуугын аав нь болж тааран тэд уулзаж өвөө ч түүний хувцасыг өмсөж тайзнаа алхах гуйлтыг нь зөвшөөрч энэ бүх зүйл эхлэсэн юм.

1936 онд төрсөн өвөө жүжигчны амьдралыг замнан өдийг хүртэл явсан бөгөөд Hollywood-ийн хэд хэдэн кинонд  тоглоод амжсан байгаа юм. Жишээлбэл “Forbidden Kingdom”. 50 настайгаасаа эхлээд gym-д явж биеийн галбираа хадгалах зорилготой хичэллэж эхлэсэн ба “Өдий настай над шиг хүн ийм булчинлаг байж болдог гэж би бодоогүй” хэмээн CNN-тэй хийсэн ярилцлагандаа хүртэл өвөө маань дурьдаж байсан юм. Сүүлийн 30 жилийн турш нэг ч өдөр алгасалгүй биеийн тамираар хичэллэж бас өдөр бүр усан сэлэлтээр хичэллэж байгаа бөгөөд ер нь ингэхээ ч бас хэзээ ч зогсоохгүй байх гэж хэлсэн байгаа юм. Мундаг юм аа!

 

Wang өвөгийн хувьд нас бол зүгээр л тоо гэдэг шиг нас бол асуудал гэж боддог юм. 65 насандаа анх нэг дүр бүтээхийн тулд морь унах шаардлага гарсан бөгөөд сарын дотор 65 насандаа морь унаж сурсан аа харин 78 насандаа мотоцикл унаж бас сурсан байна.

Wang өвөөгийн хэлснээр хийж үзээгүй зүйлээ хийх хүсэл тэгээд зориг нь байх л юм бол зүрх чинь залуугаараа байгаа гэсэн үг юм. 50-с 60 нас хүрээд л тэтгвэртэй гардаг энэ нийгэмд би хувьдаа амьд байх хугацаандаа тултал нь ажиллаж хийхийг хүссэн зүйлээ  хийж ургаш тэмүүлэх болно гэж нүүр бардам хэлдэг нэгэн юм байна.

Wang өвөө 2017 оны Milan Fashion Week буюу Миланы загварын долоон хоногийн тайзна бас алхаж Reebok брэндийн Хятад дахь нүүр царай нь болж реклам видео гээд бүх зүйлд нь оролцон тоглосон юм байна. #respect #realrespect

Leave a Reply