Цоо шинэ Trailer-үүд…

За шинэ он гарсааааан. Бүгдээрээ баяраа сайхан тэмдэглэсэн биз дээ? За биднийг шинэ жил тэмдэглээд, завгүй энд тэнд явж байх хойгуур энэ онд гарах цоо шинэ кинонуудын трейлэрүүд болон өөр бусад шинэ шинэ кинонуудын зөндөө олон мэдээлэл гарсан байна.

За энэ оны хамгийн эхний супер баатартай кино, тэр дундаа Marvel Entertainment-ийн хамгийн эхний кино “Black Panther” буюу Хар Ирвэс 2-р сарын 16-нд нээлтээ хийхээр болоод байгаа… Бидний мэдэж байгаагаар гол дүрд нь “Chadwick Boseman” гэх залуу тоглож байгаа. За тэрээр бас 2016 онд гарч байсан “Captain America: Civil War”-т анх удаагаа Black Panther-ийн дүрийг бүтээж байсан. Бас энэ оны 5-р сард “Avengers: Infinity War” кино нээлтээ хийхээр байгаа. Chadwick Boseman тус кинонд бүтээж байгаа дүрийнхээ зураг авалтуудыг хэдийнээ дуусгаад одоо “Avengers”-ийн 4-р ангийн зураг авалтанд явж байгаа юм байна. Өчигдөрхөн бас Black Panther-ийн цоо шинэхэн TV SPOT цацагдаж эхэлсэн байна. Ингээд хамтдаа үзэцгээе…

Энэ сарын 19-нд “Den of Thieves” нэртэй кино нээлтээ хийхээр товлогдоод байгаа. Энэ киног яагаад онцолж байгаа вэ гэхээр Америкийн урлаг, спортын маш олон алдартнууд бас дүр бүтээж байгаа. За тэгээд нэрнээсээ л сонирхол татаж байгаа бөгөөд тус киноны зохиолч, найруулагчаар Christian Gudegast ажиллаж байгаа. За харин дүрүүдэд нь Gerard Butler, 50 Cent, Pablo Schreiber, Jackson O’Shea, Evan Jones” гээд ерөөсөө л маш олон алдартай хүмүүс тоглож байгаа. Үйл явдлынх нь тухайд гэвэл L.A-ийн хэсэг бүлэг залуусаас бүрдсэн гэмт хэргийн баг банк нтр дээрэмдээд саагах юм шиг байна лээ. За тэгээд трейлэрийг нь үзчүүл бас бүүр ч их сонирхолыг чинь татах байх гэж найдаж байна. Ингээд бүгдээрээ хамтдаа трейлэрээ үзэцгээе.

Disney-гийн Wrinkle in Time гэх цоо шинэ кино 3-р сарын 9-нд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа. За тус киноны цоо шинэхэн poster-үүд нийтлэгдсэн байгаа. Тэгээд ахиад сануулж хэлэхэд энэхүү кино нь “1962” он зохиогдож байсан Madeleine L’Engle гэх эмэгтэйн Wrinkle in Time зохиолоос сэдэвлэгдэн бүтээгдэж байгаа. Найруулагчаар Ava DuVernay ажиллаж, дүрүүдэд нь Oprah Winfrey, Reese Witherspoon, Mindy Kaling нар тоглосон байгаа. За харин одоо бүгдээрээ шинээр гарсан poster-үүдийг нь сонирхоцгооё…

Leave a Reply