Чадах юм бол бүгдийг нь үзээрэй

Аймшгийн кинонууд тэр дундаа бодит явдлаас сэдэвлэсэн кинонууд нь шууд нуруугаар хүйт оргиулж байж байгаарай жинхэнээсээ ийм юм болсон юм байхдаа?гэж толгой дотроо бодон бодон улам ихээр айж байсан л биздээ. Өмнө яахав үзэж байх зуураа айж байсан ч гэсэн за яахав кино юм чинь дээ гээд өөрийгөө тайвшруулж байсан л биздээ одоо харин тэгэж чадахгүй л байхдаа яагаад гэвэл аймшгийн баярын өдөр “Хулууween Special” дугаар Plus News-ийг үзэн суугаа таньд бодит явдалаас сэдэвлэн бүтээсэн 10, бүхэл бүтэн 10 аймшгийн кино санал болгох гэж байна.

Чаддаг юм бол бүгдийг нь өнөөдөр үзээрэй!

1.The Amityville Horror.

Lutzes-ийн гэр бүл 5-уулаа New York, Long Island-ийн жижигхэн хотод амьдралаа шинээр, шинэ газар эхлүүлэхийг хүсэн нүүж ирэх хэдий ч шинэхэн гэрт нь тэднийг юу хүлээж байгааг тэд мэдээгүй юм хөөрхийс. Хорхой шавьжны дуу, хамар царгимаар муухай үнэр, хоосон өрөөнд ямар нэг зүйл байгаа мэт санагдах мэдрэмж бас тэр гэрт өмнө амьдарч байсан гэр бүл алуулсан байдаг нь хамаг шар үс босгох болно.

Тус киног 1974 оны асар хүйтэн 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүлээ бүгдийг нь алж орхисон Ronald J. Defeo Jr.-ийн талаарх түүхийг бичсэн номноос сэдэвлэн хийсэн юм. Киноны хувьд хамгийн анх 1979 онд гарч байсан тэрнээс хойш хэд хэдэн шинэчилсэн хувилбарууд гарч байсан гэхдээ та бүхэнд анхны 1979 онд гарч байсныг нь санал болгож байна so check check check it out!!!

2.Dead Ringers

1988 онд гарсан David Cronenberg-ийн энэхүү кинонд Jeremy Irons гол дүрийн ихэр эмч Elliot болон Beverly Mantle-ийн дүрийг бүтээж өвчтөнгүүд дээрээ арай л галзуу галзуу аймшгийн туршилтуудыг хийж байгаа талаар гардаг юм. Кино дээр гарч байгаа зүйлүүдийг бага зэргийн хэтрүүлэгтэй хийсэн хэдий ч бодит амьдрал дээр Stewart, Cyril Marcus нар эдгээр хэргийг үйлдэж байсан гэж бодохоор айхгүй байхын арга байхгүй ээ өөр арга байхгүй ээ! За одоо гялззз trailer үзье тээ

3.Open Water

Аймшгийн кино бодит явдал ганцхан сүнс чөгтөр хараагдсан байшин энээ тэрээгээр дуусдагүйн нэгэн жишээ бол Open Water уран сайхны кино юм. Киноны аймшигт хэсэг нь зүгээр л гол дүрүүдийн байж байгаа нөхцөл байдал нь тэр чигээрээ аймшиг юм. Ёоо нуруугаар хүйт оргичихлоо. Tom болон Eileen Lonergan нар scuba diving буюу далайд шумбах аялалд хамрагдан явж байгаад тэднийг завь нь орхиод задгай далайд хосууд үлддэг бодит түүх юм.

4.The Conjuring

Хараал буюу The Conjuring-ийг мэдэхгүй хүн гэж бараг байхгүй бизээ. Угаасаа аймар кино тэ тэгсэнээ бодит явдлаас сэдэвлэсэн гэхээр oh shit! The Conjuring анх 2013 онд уран сайхны кино болж гарч байсан. Нэгэн гэр бүл шинэ байшинд хамаг мөнгөө заран байж нүүж ирнэ гэтэл тэнд чөтгөр шүглэсэн байх жишээтэй бүр ганц ч биш хэд хэдэн чөтгөр сүнснүүд шүү. Хамгийн аймар нь ээжид нь шүглэнэ гээд боддоо. Гэхдээ тэрнээс илүү аймшгийн юмнууд гардаг л даа үзээрэй та бүхэн. Кинон дээр гардаг явдалууд бүгд Ed болон Lorraine Warren нарын paranormal, сүнс ад чөтгөрүүдтэй учирч байсан айдас хүргэм хэдий ч асар сонирхолтой хэргүүдийнх нь нэг юм.

5.The Exorcism of Emily Rose

Хулууween Special үргэжлэж байна чаддаг юм бол бидний одоо танилцуулж байгаа кинонуудыг өнөөдөр үзээрэй. Энэ The Exorcism of Emily Rose киног дэлхийн 2 дугаар дайны дараагаар Герман улсад төрж өссөн Anneliese Michel охины талаар гардаг юм. Одоо үед шизофрин гэж оншлогдох өвчнийг тухайн үед католик шашинтай охины гэрийхэн нь хөөрхий тэрэнд чөтгөр шүгэлсэн байна гэж бодон чөгтөр зайлуулах exorcism үйлдэж улмаар охин яадаг гэж бодож байна? Киноог нь үзээд мэдээрэй за юу.

6.A Nightmare on Elm Street

Freddy Kruger гэгч тамын, үхэж өгдөггүй, алга болж өгдөггүй дээрээс нь алах алахдаа хүнийг бүр хамгийн жаргалтай үед нь унтаж байхад нь хар дарсан зүүд болж алдаг тийм валиаар гарын талаар гардаг кино ба 1984 онд гарч байсан энэхүү киноны санааг Wes Craven Kамбож гэр бүлийхэны түүхээс олсон юм.

АНУ-д цагаачаар нэгэн гэр бүл ирж тэдний хүү шинэ гэртээ дасаж өгөхгүй байнга хар дарч зүүдэлж байжээ. Ямар нэгэн аймшгийн зүйл түүнийг унтах болгонд зүүдэнд нь орж араас хөөгөөд байна гэж хүү аав ээждээ хэлж байсан. Зүүднээсээ болоод хэдэн хоног унтахгүй мань хүн гүрийсэн байгаа юм. Тэгээд нэг шөнө орондоо орж унтах үед нь аав ээж нь одоо л нэг гайгүй болсон юм байхдаа ашгүй гэж бодон санаа нь тайвширсан байна. Тэгсэн чинь гэнэт шөнө дунд байхгүй хүү орилж аав ээжийгээ сэрээж, өрөөрүү нь гүйгээд очиход хүү зүүдэндээ үхчисхэн байсан юм даа. A Nightmare on Elm Street-ийн бодит түүх бол энэ байлаа. Аяаяаяаяя орой яаж унтах болж байна аа!

Өө бас ийм нэгэн сонирхолтой мэдээлэл байна The Los Angeles Times-ийн нийтлэлд дундаж наслалт нь 33-тай 104 эрэгтэй хүн маш нууцлаг одоо хүртэл яагаад гэдэг шалтгааныг нь олоогүй зүгээр л зүүдэндээ, унтас байхдаа үхсэн гэсэн нийтлэл гарч байжээ.

Хулууween special бидний зүгээс санал болгож байгаа 10 киноны үргэжлэл

7.

8.

9.

10.

Leave a Reply