Шинэ уран бүтээлүүд

Сүүлийн үед лаг гоё, шинэ шинэ уран бүтээлүүд маш их гарсаар байгаа.  Тэгвэл яг одоо та нартаа тэдгээр шинэ уран бүтээлүүдээс танилцуулах гэж байна аа.

Эхний уран бүтээл бол Childish Gambino-гийн “Feels like summer”. Тус уран бүтээл нь Childish Gambino-гийн “Summer Pack” цомогт нь багтсан дуу. Клипны хувьд бас нилээн анхаарал татахуйц болсон байсан. Хамтдаа “Feels like summer” дууг хүлээн авцгаая.

Сүүлд гарсан бас нэгэн уран бүтээл бол “The Four” шоу, тэмцээнээр олонд танигдсан 17 настай дуучин Zhavia-гийн “Deep down” гээд дуу нь байна. Энэхүү дуу нь Zhavia-гийн бие даасан 2 дох уран бүтээл юм. Эхний дуу болох “Candlelight”-ийг нь та нар мэдээж санаж байгаа байх. Яг одоо хамтдаа Deep down дууг сонсоцгооё.

Дараагийн шинэхэн уран бүтээл бол Vandebo хамтлагийн “Дусал дунд” гээд дуу нь байна аа. Энэ дуугаа Vandebo-гийнхан залуу уран бүтээлч Siente-тэй хамтран хийсэн байна. Бас гоё шинэхэн video clip-тэйгээр цацсан байна лээ. За тэгээд энэ мэдээнийхээ төгсгөлд хамтдаа Vandebo болон Siente нарын хамтарсан “Дусал дунд” дууг хүлээн аван сонсоцгооё.

Leave a Reply