Японы загварлаг нийслэл TOKYO энэ удаад юу өмссөн вэ

Энэ жилийн Tokyo Fashion Week Spring/Summer 2018-ийн үеээр

зогсолтгүй бороо асгарч цаг агаарийн тал дээр аз ивээгээгүй хэдий ч нийслэл хотын шилдгүүд өөрсдийн шилдэг хувцаслалт, загварын мэдрэмжээ харуулахад нь бороо саад болсонгүй.

Ер нь л Tokyo хотын хувцас загвар тэр дундаа гудамжны стиль буюу street style-ийг ондоо түвшинд аваачдаг гэдэгт маргах хүн байхгүй бизээ.

Хуучны загвар дээр орчин үеийн хэсэг нэмсэнээр улсынхаа уламжлал болон сүүлийн үеийн трэндүүдийг хослуулсан нь нүдээ олсон харагдаж байсан юм.

BALENCIAGA, TRIPLE S SNEAKER болон THE NORTH FACE болон COMME DES GARÇONS нарын хамтарсан коллекци түүнчлэн Япон улсын өөрсдийн дотоодын брэнд болох DOUBLET, FACETASM болон CONVERSE JAPAN’S ALL STARS-ийн хамтарсан бүтээлүүдийг түлхүү загварын долоон хоногийг зорьсон зочид өөрсдийн хэв маягатаа оруулан өмссөн харагдаж байсан юм аа.

Өөр өөр соёлыг харуулан тэр дундаа punk, greaser, retro үе болох 40-с 90-ээд оны хооронд модонд орж байсан хадаас болон төмөртэй, савхи, болхидуу харагдах гутал мөн тод хээтэй стилийг ихэнх хүмүүс сонгож цаашлаад зарим хэсэг нь илүү их өнгийг түлхүү харуулах гэж сонгож байсан бөгөөд толгойноосоо хөл хүртэл солонгын долоон өнгийг нэгтгэн цайвар pastel өнгийн үстэй хослуулж, аа харин илүү хуучны хэв маягийг сонгосон зочид бэрээтгэн малгай, хуучны хэв маягтай цүнх болон олон давхар төмөр гинжийг хослуулан өөрсдийн төрхөө бүтээж байсан юм.

Харин яг одоо та бүхэндээ Tokyo Fashion Week 2018 загварын долоон хоногийг зорин очсон загварлаг зочдын зурагнаас сонирхуулья! CHECK IT OUT!

Leave a Reply