ҮНДЭСНИЙ ХӨГЖИМ x ЦАХИЛГААН ХӨГЖИМ…

Volume Plus сувгийн one and only мэдээллийн хөтөлбөр Plus News-ийн сурвалжлах багийнхан Нийслэлийн Улаанбаатар Чуулга-ын байран дээр очиж маш гоё нэг event-ийн талаар мэдээлэл бэлтгэлээ. Энэ сарын 21 болон 22-ны өдрүүдэд Нийслэл Улаанбаатар Чуулга-ын танхимд “Five Tones” буюу “Таван Эгшиг” нэртэй үндэсний хөгжим, цахилгаан хөгжмөөр хосолсон оркестр орчин үеийн маш гоё гоё дуунуудаас бүрдсэн бүрэн хэмжээний концертийг тавих гэж байна. Тус концерт нь анх 2016 онд болж байсан бөгөөд энэ жилийн хувьд цуврал концерт болгон цаашид тоглож байхаар болжээ. Five Tones 2 концертод Rock – Pop, Classic, Modern, Folk Music гэсэн хөгжмийн төрлүүдэд багтах 20 гаруй эгшиглэх юм байна.

Тоглолтын event-ийг энд дарж сонирхоорой

Тоглолтонд А. Мөнгөн, Ч. Марал-Од, Б. Гэрэлтуяа, М. Эгэлханд, Б. Эрхэмбаяр гэсэн Улаанбаатар Чуулгын хамгийн шилдэг таван хөгжимчин тоглох бөгөөд тэднээс гадна 20 гаруй хөгжимчид бас тоглох гэнэ. Ерөнхий найруулагчаар МУСТА Р. Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолч, продьюсераар МУСТА О. Чинбат, туслах найруулагчаар МУСТА П. Урнаа нар ажиллаж байгаа юм байна. Харин тус тоглолт маань 2018 оны 4-р сарын 21, 22-ны өдрүүдэд Нийслэлийн Улаабаатар Чуулга-ын концертийн их танхимд 19 цагаас болох бөгөөд 15.000 болон 25.000 төгрөгийн үнэтэйгээр партер, бельэтаж гэсэн хоёр сонголттой тасалбар худалдаанд гараад эхэлжээ. Харин та тасалбараа Улаанбаатар Чуулгын билетийн касс болон ticket.mn, 1900 1800 гэсэн дугааруудад холбогдон захиалж авах боломжтой гэнэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн доор байрлах ярилцлагаас хүлээн авч үзээрэй. Маш олон талын онцлог, шинжүүдийг шингээсэн тус тоглолтыг бас заавал үзээрэй гэж уриалмаар байна.

Leave a Reply