Сонирхолтой мэдээ мэдээлэл болон тэр дундаа дуу хөгжмийн тухай хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүлээн авахыг хүсвэл plus news хөтөлбөртэй хамт байгаарай you better stay stuned!!!

Өнгөрсөн удаа бид та бүхэнд Plus News хөтөлбөрөөрөө beatmaker, producer, өөрөөр хэлбэл аялгуут хэмнэд бүтээгч Bodikhuu-гийн талаар мэдээлэл хүргэж байсан билээ. Санаж байгаа биздээ!

Түүний шинэ цомог болон soul, neo soul амьд хөгжмийн хамтлаг болох Peace Avenue хамтлагийн дуунуудын шинэчлэсэн хувилбаруудыг гаргах гэж байгаа талаар ярьсан байгаа. Мөн Peace Avenue хамтлагийн шинчлэсэн дуунууд дээр видео клип хийж дүрсжүүлэх болно гэсэн тухайгаа бас бидэнтэй хийсэн ярилцлагандаа дурьдаж байсан юм.

Хамгийн эхэнд Peace Avenue хамтлагийн “Өөр Ертөнц” дууг хамгийн эхэнд цацах төлөвлөгөөтэй байсан ба тус дууны видео клип өчигдөр цацагдлаа yeah yeah!

“Өөр Ертөнц” дууны клипийг Bodikhuu өөрөө хийсэн юм. Зөвхөн гар утсаараа сарын турш цуглуулсан дүрсүүдээ нийлүүж эвлүүж хийсэн байгаа юм. Peace Avenue хамтлагийн “Өөр Ертөнц” дууны шинэчлэсэн хувилбараас гадна Bodikhuu 11 дүгээр сарын эхэнд гарах өөрийн шинэхэн цомог болох “BODIONOVA” цомогт багтсан 2 шинэ track-аа soundcloud-даа хийчихсэн байсан хэрвээ та бүхэн bossanova, instrumental hip hop дуунууд сонсох дуртай бол заавал Bodikhuu-гийн soundcloud-аар нэг ороод гараарай check check check it out!

 

Leave a Reply