Plus News та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Сонин сайхан наагуур цаагуур

юу болж байна мэдэхийг хүсвэл, мэдээж сувгаа 903 дээрээс солилгүй Volume Plus сувагтай тэр дундаа Plus News-тэй хамт байгаарай okay lets get it! Та арай энэ дуунуудыг мэдэхгүй явж байгаа юм биш биз?

Plus News бидний зүгээс таньд дуу шуу, гоё настроение, гүүүд вайб нэмэх шилдэг track-ууд дуу хөгжмийн бяцхааан хэсгээс санал болгон танилцуулах гэж байна.

Хэрвээ дуу хөгжимд дуртай, тэр дуу ямар хэл ямар орны артист байх нь хамаагүй зүгээр л уран бүтээлийг яг уран бүтээл л гэж үздэг тийм сайхан good vibes-тай хүн бол наашаа ойртон сууж бидний санал болгох гэж байгаа уран бүтээлүүдийг өөрийн playlist-ндээ нэмээд сонсоорой! N.E.R.D, 21 Savage, Gorillaz гэх мэт олон олон уран бүтээлчдийн асар гоё уран бүтээлүүд байгаа шүү.

Гадаадад болон мөн манайд ч дотооддоо нийгмийн стресс олон янзын сөрөг мэдээлэл, хэргүүд гээд бид нэг л хар бараанаар өөрсдийгөө хүрээлэн байгаа билээ. Аа харин дуу хөгжим бол үүлэн чөлөөний наран мэт бачим энэ хорвоод амьсгалах зай гаргаж өгдөгт хөгжимд хайртай хүмүүс маргахгүй бизээ. Яг л Rihanna-ийн Lemon дууны rap хэсэг мэт, N.E.R.D-ийн сүүлд гарсан single мэт уран бүтээлүүд л биднийг жаахан ч гэсэн стрессээс салгаж буйзай. Энэ долоон хоногт онцлохуйц олон уран бүтээлүүд гарсан хэдий ч дундаас нь бид алъя гэсэн дуунуудыг нь цохож та бүхэндээ санал болгохгүй бол алдас буйзээ. Энэ дунд бидний хүсэн хүлээсэн rapper Lil Kim шинэ уран бүтээл, Nicki Minaj-ийн remix, 21 Savage болон Offset, Skepta бас Lil B нарын хамтрасан асар гоё collab, тэгээд Taylor Swift-ийн ганц гайгүй single хүртэл гарсан байгаа юм.

Here we go! Tune in and turn up!

Хамгийн түрүүнд 21 Savage/Offset/Metro Boomin- Still Serving. Энэ гурвалын collab хамтын бүтээл таныг айлгана бас ангайлгана.

CyHi The Prynce/Kanye West- Dat Side. Хэрвээ энэ дууг сонсоод дууссаны дараа таны чихэнд Dat Side гэсэн дууны хэсэг сонсогдож аманд чинь орохгүй бол явж эмчид үзүүлээрэй.

Flying Lotus- Post Requisite. Experimental jazz, дулаахан бас зөөлхөн яг л тийм л дуу сонсоод үзээрэй.

Gorillaz/little simz- Garage Palace. Сэрүүлгэнийхээ дуу болго. Gorillaz болон little simz-ийн сollab энэ дуу зүгээр л хаана ч хэзээ ч сонссон төгс тохирно. Club-ийг доргион, сэтгэл дүүргэнэ, хаа газрыг ч дүүргэнэ яг одоо сонсоорой.

Lil Uzi Vert- The Way Life Goes /Nicki Minaj remix/
Аниаг сонсохгүй бол алдас болно. Төгс уран бүтээлийг тэрнээс нь илүү сайжруулна гэдэг хэцүү. Аа харин Nicki аниа энэ дууг төгс байтугай болгож чадсан юм. Угаасаа ч ямар ч дуун дээр feature хийсэн түүний хоолой тухайн дуугаа амилуулж чаддаг билээ. #slay

Lil Kim- Took us a break
Энэ уран бүтээлээрээ rapper Lil Kim түүнтэй энэ тэнцэхуйц эмэгтэй emcee байхгүй гэдэг гашуун үнэнийг батлаж харуулсан уран бүтээл болсон юм.

Miguel- Told you so. Удахгүй War&Leisure нэртэй цомгоо гаргах гэж байгаа дуучин Miguel-ийн энэхүү уран бүтээлээс та бүхэн домогт Prince-ийн дугаралт болон electro funk мэдрэмжийг хүртэх болно.

За энэ дууг санал болгож байгаа дуундаа оруулахгүй байхын аргаггүй энэ бол N.E.R.D/Rihanna- Lemon юм. Олон долоон тайлбар хэрэггүй ээ энэ дуунд зүгээр л чих тавин сонсоорой.

Skepta/Lil B- Sit Down. Sick beat, sick flow you better listen.

Last but not least Taylor Swift- Call it what you want.
Surprise! Энэ дунд Taylor-ийн уран бүтээлээс санал болгоно гэж санасангүй ээ гэж. Хуучны Taylor ондоо болсон байсан учир та бүхэнд энэ дууг нь санал болгож байна. Удахгүй гарах Reputation цомгийх нь хамгийн түрүүнд цацагдаж байгаа single нь юм.

За тэгээд энэ мэт дуу хөгжим, fashion,кино урлаг, entertainment цэнгээнт эерэг гэх тодотголтой бүхийл зүйлтэй хамт байхыг хүсвэл мэдээж бидэнтэй хамт байгаарай, сувгаа солиод үзээрэй you better stay tuned!!!

 

Leave a Reply