2017 оны шилдэг бүтээлүүд

Нөлөө бүхий 100 хүн, нөлөө бүхий 30 өсвөр насныхан энэ тэр гээд жагсаалтууд энд тэндхийн site, сэтгүүлүүдээр их харагддаг. Тэгвэл “TIME” мэдээллийн site-аас гаргасан энэ оны хамгийн ишлдэг мөн урьд өмнө нь байгаагүй шинэ бүтээлүүдийг яг одоо танилцуулъя.

Jibo – Чи ганцаардаад байвал түүнтэй ярьж болно. Чамайг сонсож, чиний сэтгэл хөдлөлийг мэдэрнэ. Бас чиний хамгийн шилдэг хамтрагч, найз байх болно. Jibo компанийн бүтээсэн тус ухаалаг робот нь өхөөрдөм хэлбэр дүрстэйгээс гадна бусдыг ойлгох, тэдэнтэй ярилцах, бас өөрийг сэтгэл хөдлөлийг илэрхийлэх хөдөлгөөн гээд олон талын үйлдэлтэй. Тус робот нь 899 долларын үнэтэйгээр яг одоо худалдаанд байгаа юм байна.

eSight 3 – Хараагүй хүнийг ч хараатай болгох eSight 3 гэх энэхүү шинэ бүтээл нь 15.000 долларын үнэтэй бөгөөд дан ганц хараагүй хүмүүс ч биш сурагчид, багш нар, оффисын ажилчид гээд хэн бүхэн л зүүх боломжтой. Жишээ нь сурагчид тус шилийг зүүснээр номон дээрээс амархан унших, самбар дээр байгаа жижиг үгсийг холоос яг л алган дээрээ байгаа мэт харах, компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдийн хорт туяаг багасгах зэрэг олон төрлийн үйлдэлтэй гэнэ.

Halo Top – Halo Top Creamery гэх зайрмагны үйлдвэр  2011 онд Америкийн Нэгдсэн Улсад байгуулагдан, үйл ажиллагаагаа АНУ, Австрали, Сингапур зэрэг улсуудад эхлүүлж байжээ. Тэд 2017 оны цоо шинэ тренд болох энгийн зайрмагнаас элсэн чихэр, калорын хувьд маш бага бас ч үгүй маш амтлаг зайрмагийг шинээр зохион бүтээжээ.

Fenty Beauty – Манай Plus News мэдээллийн хөтөлбөрөөр хэд хэдэн удаа яригдсан дуучин Rihanna-гийн шинэ бренд, гоо сайхны бүтээгдэхүүн нь “ALL GIRLS HAVE THEIR SHADE” буюу “БҮХ ОХИД ӨӨРИЙН ГЭСЭН ӨНГӨ, ТӨРХТЭЙ” гэх тодотголтой бөгөөд ямар ч арьстай эмэгтэйд зохицох гайхалтай бүтээл болсон юм. Уг коллекцид нь нэгхэн уруулын будаг багтсан ба тэр нь ямар ч арьсны өнгөтэй эмэгтэйчүүдэд зохицох шинж чанартай гэнэ.

Ember Mug – 80 долларын үнэ бүхий тус ухаалаг аяга нь хэдэн цагийн турш таны кофег эсвэл цайг яг халуунаар нь байлгах болно.

iPhone X – 2017 оны шинэлэг бас сор болсон бүтээлүүдийн тоонд зүй ёсоор алдарт Apple брендийн “iPhone X” утсыг багтаажээ. Маш олон содон, шинэлэг үйлдлүүдийг агуулсан iPhone X утас нь 999 доллараас эхлэн худалдаалагдаж байгаа юм байна.

Fidget Spinner – тэнэг ч гэх үү, гоё ч гэх үү… Энэхүү бүтээл нь 2017 онд хорвоо ертөнцийг хэсэг хуулируулж чадсан эд билээ.

Nintendo Switch – Gameboy, PSP зэргийг санагдуулам энэхүү өхөөрдөм тоглоомын платформ нь 299 доллараар худалдаанд байгаа бөгөөд маш шинэлэг, содон загвартайгаар чам дээр очихоор хүлээж байгаа.

Nike Pro Hijab – Муслим шашинтай, эмэгтэй тамирчдад зориулсан тус хувцас нь урьд өмнө нь хэний ч бүтээж байгаагүй хамгийн шинэлэг бүтээл болсон билээ. Ийнхүү маш их бүтээл 2017 онд цоо шинээр төрөн гарч ирсэн бөгөөд урьд өмнө нь хаана ч, хэзээ ч, хэн ч бүтээж байгаагүй гэдгээрээ онцлог байгаа юм. Харин бусад бүтээлүүдийг доорх жагсаалтанд байгаа нэрс дээр даран харна уу.

Willow Pump – Өмсдөг ухаалаг угж

Nest Secure – Гэрийн аюулгүйн систем

NASA Mars Insight – Ангараг гаригийн гадаргуу дээр судалгаа хийх зориулалт бүхий робот

Oculus Go – Virtual Reality буюу VR Set

Tasty One Top – Хоолны жор бүхий ухаалаг утасны app

DJI Spark – Drone Camera

Molekule – Өндөр зэрэглэлийн агаар шүүгч

Michelin Vision Concept – Дугуйг шинэчилсэн 3D технологи

Norton Core – Вирус болон гадны ямар нэг гаж нөлөөг илрүүлэх ухаалаг Wi-Fi төхөөрөмж

Bempu – Шинэхэн төрсөн нярайд зориулсан агаар хянах бугуйн цаг

VICIS Zero1 – Өндөр хамгаалалт бүхий Америк хөлбөмбөгийн дуулга

GreenWave 3D Ocean Farm – Далайн усанд ургамал тарих 3D хүлэмж

Thyssenkrupp Multi – Зөвхөн дээшээ доошоо биш бас баруун зүүн тийш явах олон үйлдэлт цахлигаан шат

Forward – Эрүүл мэндэд тустай app

Tesla Model 3 – Tesla машины цоо шинэ загвар чамайг алмайруулах болно

adidas Futurecraft 4D – Бүх цаг үеийн хамгийн шилдэг Sneaker

Leave a Reply