2018 онд чих тавин сонсох 10 артист.

Дуу хөгжимд дуртай шинэ бас гоё гоё уран бүтээлүүдийг байнга ирж хайж байдаг хүмүүст зориулж байна аа.

Volume Plus сувгийн “Plus News” мэдэллийн хөтөлбөрийн зүгээс та бүхэнд санал болгож байгаа 2018 оны заавал мэдэх ёстой бас заавал нэг ч гэсэн удаа сонссон байх ёстой уран бүтээлчдийг танилцуулж байна.

Шинэ залуу уран бүтээлчид болон дуу хөгжмөө бусдад түгээгээд тийм ч их удаагүй байгаа хамтлаг дуучид бөгөөд энэ ондоо хүн бүрийн заавал мэдэх ёстой тийм л уран бүтээлчид байгаа.

1. Indiana-д төрсөн Bonzai гэдэг нэртэй эмэгтэй уран бүтээлч маань өөрийн содон өнгө аяс, хоолой дугаралтаар SoundCloud-ийн сонсогчдийг болон радио сонсогчдийн анхаарлыг өөр дээрээ сайн татаж авсан байгаа. 2015 болон 2016 онд гаргасан түүний EP цомог олон хүнд хүрсэн ба шинэ label-д гэрээ хийж орох гэж байгаа гэсэн мэдээ гарсан байсан учир энэ жил гоё гоё уран бүтээл цомог гаргах нь мэдээжийн юм байхаа.

2. Одоо л 18 хүрч байгаа Col3trane, London хотыг өөрийн дугаралтаараa шуугиулаад байгаа нэгэн залуу уран бүтээлч юм. Америк, Египт гаралтай энэ уран бүтээлч маань олон төрөл жанраар оролдож өнгө төрх эрс ондоо уран бүтээл хийж хүргэдэг юм. Одоо ийм байгаа юм чинь 5,6 жилийн дараа ямар болох нь төсөөлөгдөж байгаа биздээ. Түүний Malibu Sleep дууны хэсгээс сонирхуулья.

3. Jarami гэх Producer duo маань 2017 оны хамгийн шуугиулсан дууны эзэд байгаа юм. Stockholm-оос гаралтай Jarami, “Blond” цомогт багтсан гурван ч “single”-ийн producing дээр ажилласан байгаа. Тэр нь Chanel, Lens, Biking гэдэг гурван дуу билээ. Disco funk, electro төрлийн дуу хөгжимд дуртай хүмүүс байх юм бол Jarami яг тохирох уран бүтээлчид байгаа. Яг одоо та бүхэнд Jarami- Hear This уран бүтээлийг сонирхуулж байна.

4. Northampton гэдэг London, Birmingham хоёр хотын голд байдаг жижиг хотоос гаралтай slowthai. Aнглийн hip hop scene-д хувьсал хийж байгаа гэж хэлэхэд хэлсдэхгүй байх. Лондонгоос гаднах амьдрал хэрхэн өрнөж байдаг гэх мэт илүү нийгэмд хандсан, улс төр, татвар, өр зээл гээд сэдвүүдийг хөндсөн уран бүтээлүүд хийдэг гол нь үг, rhyme нь асар ухаантай гэж тайлбарлах юм бол яг таарах тийм л үгтэй уран бүтээлүүдийг хийдэг байгаа. Залуу уран бүтээлчинхээ нэг дууг санал болгож байна энэ бол slowthai- Jiggle.

5. Stefflon Don, 2017 онжингоо английн hip hop game-д хүч түрэн орж ирж нэрээ гаргаад амжсан эмэгтэй залуу rapper юм. Birmingham-д төрж өссөн Ямайкаас гаралтай уран бүтээлч байгаа Skepta, Jeremih, French Montana гээд алдартай уран бүтээлчидтэй хүртэл хамтарч ажиллаад амжсан байгаа. Missy Elliot, Lil’Kim-ийн дуунуудад дуртай тиймэрхүү vibe-ны дуу сонсдог бол таньд энэ rapper бүсгүй таалагдах байхаа. Яг одоо түүний дуунаас хүлээж авья, энэ бол Stefflon Don- Hurtin’ Me.

6. Superorganism гээд хамтлаг маягийн хүмүүс байгаа. Яагаад хамтлаг маягийн гэж хэлээд байна вэ гэхлээр бараг хэзээ ч нүүр нүүрээ тулж уулзаж байгаагүй хэдэн хүмүүс юм байна лээ. Энэ дээрээс юу харж болох вэ гэхлээр, гоё дуу хөгжим, уран бүтээл хийхийн тулд заавал нэг газар, нэг өрөөнд байх шаардлага байхгүй гэдгийг  уран бүтээлчид маань харуулж байгаа юм аа. Gorillaz, Vampire Weekend гэх мэт уран бүтээлчдийн дуунуудыг сонсох дуртай бол энэ хамтлаг таньд тунчиг их таалагдах байхаа. Хоёр өөр орноос уран бүтээлээ хийж нийлүүлж хүргэдэг Superorganism хамтлагийн Something for your Mind гэсэн нэртэй дууг санал болгож байна.

7. Brooklyn-д төрж өссөн, Cолонгос гаралтай энэ уран бүтээлчийг хүмүүс “House” хөгжмийн дараагийн том тэсрэлт гэж нэрлээд байгаа. Өнгөрсөн жил гаргасан уран бүтээлүүд нь underground дугаралттай хэрнээ хэт хүнд биш сонсоход амар чихэнд наалдаж өгдөг онцлогтой. Яг одоо жагсаалтай Yaeji-гээр дуусгаад түүнийн Raingurl нэртэй уран бүтээлийг санал болгож байна.

8. Puma Blue- Want Me

9. Sam Gellaitry- Long Distance

10. Jessie Reyez- Figures

 

 

 

Leave a Reply