2018 оны анхны хит

 

Шинэ он гарснаар хойш мэндэлсэн шинэхэн хит дуу.

Өнгөрсөн жилийг хатагтай Cardi B-гүй төсөөлж болохгүй, аа харин өнгөрсөн жил болсон хамгийн том шагнал гардуулах ёслолоос хамгийн их бөгөөд хамгийн том том шагналуудыг нь хуу түүсэн Bruno Mars гэгч залууг бас мартаж болохгүй. Ийм хоёр хүмүүс нийлж шинэхэн уран бүтээл туурвижээ.

2018 оны анхны хит дуу бас анхны сүлд дуу мэндэлсэн гэж хэлж болно.

2016 онд гарсан дуучин Bruno Mars-ийн “24k” нэртэй цомгийг нь санаж байгаа байх, юу л байна хит дуугаар дүүрэн цомог байсан. Тэр цомогт багтсан уран бүтээлүүд дунд “Finesse” гэдэг нэртэй дуу орсон байдаг ба энэ дууг 2018 онд дуучин Bruno Mars, Aмерикийн хип хоп тоглоомыг өөрчилж байгаа female mc, bodak yellow Cardi B-тэй хамтран дээр дурьдсан дууныхаа remix хувилбарыг хийж бас болоогүй бүхэл бүтэн, асар гоё видео клиптэй  нь хүртэл хамт цацсан байна аа.

“Finesse” нэртэй дуу нь r&b, new jack swing жанрын, нилээн upbeat бас гоё vibe-тай retro хэв маяг шингээсэн уран бүтээл болсон юм. Үүнтэй холбоотой видео клип нь ч мөн адил 90-ээд оныг санагдуулам, өнгөлөг бас retro хэв маягтай хийгдсэн байсан харагдсан юм. Дээрээс нь нэмж хэлэхэд видео клип гарсан дайруудаа Youtube-ийн “Trending Videos” буюу хамгийн их хандалтай бичлэгүүд хэсгийн 1-дүгээр байранд шууд орчихсон байгаа юм, цацагдаад хэдхэн цагийн дотор шүү дээ.

 

Leave a Reply