20K LIKE CHALLENGE…

Хэдхэн хоногийн өмнөөс Instagram хуудаснаа нэгэн сонирхолтой үйл явдал болоод байна. Монгол HD ТВ-ийн стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-эрдэнэ өөрийн цахим ертөнцөд “20K CHALENGE”,  “Энэ зураг маань 20k авбал таван хошуу малтай болох юм. Түүнийгээ хэрэгтэй газарт нь хандивлах болно. Баярлалаа”  хэмээн эхнэртэйгээ хамт авхуулсан, хуримын зургаа пост хийсэн байсан.

Тэгвэл Батка захирлын хувьд төсөөлөгүй үйл явдлууд болоод байгаа юм шиг байна. Түүний зураг одоогоор  22,320 like цуглуулж чадахаас гадна. 100, 100 бэлэгтэй болоод байна. Юу нь тэр таван хошуу мал цаашаа. Түүнд шивээс хийлгэх эрх, Аltjin гутал, Kiosk брандын цаг, 2 сая төгрөгөөр шүдээ янзлуулах эрх, манай хөтлөгч Кай бас юугаар дутах уу бүжгийн сургалтанд суух эрх өгөөд байсан.

Бас болоогүйээ Belguuntei-гийн NUDE зураг авалтанд орохоор болвол бас GERELTYORGANICS бүтээгдэхүүнүүд гээд яриад байвал дуусашгүй их бэлэг байсан шүү. Түүний эхнэр, хүүхдүүд нь бас маш олон бэлэгтэй болоод амжсан.

Харин Батка захиралд хамгийн их таалагдсан нэгэн бэлэг бол түүний эхнэрийн бэлэг байсан бололтой. Зураг нь 20k хүрвэл хайр нь ширүүхэн бэлэг өгнө хэмээн энэхүү зургыг явуулсан байсан. Тэр өдөр халуухан зүйл болсон бололтой шүү. Харин Батка захирал энэ бүх бэлгүүдээ цугцуулж аваад хэрэгтэй хүмүүсд өгнө гэсэн шүү.

 

Leave a Reply