5,6 жил хүлээсэн цомог

Rapper Lil Wayne энэ сарын сүүлээр буюу хэдхэн хоногийн дараа асар удаан хүлээлгэсэн шинэ цомгоо цацахаар болсон байна аа. Шинэ цомог нь түүний 12 дахь studio album бөгөөд “Tha Carter V” гэсэн нэртэйгээр энэ тав дахь өдөр буюу 9 дүгээр сарын 28-нд гарах юм байна. Яг өмнөх өдөр нь бас rapper-ийн маань 36 насны төрсөн өдөр нь тохиож байгаа давхар давхар баяр юм.

Lil Wayne-ны шинэ цомог аль дээр бараг 5, 6 жилийн өмнө зарлагдаж байсан удаатай.

Гэхдээ Birdman-тай асуудалтай болж баахан шүүх цагдаа болж байгаад ашгүй тэр хоёр тохиролцоонд хүрч Cash Money Label-тэй хийсэн гэрээгээ цуцалж цомгоо цацах эрх чөлөөтэй болсон байгаа юм.

Leave a Reply