VOLUME PLUS

“Volume Plus” телевиз нь 2017 онд байгуулагдсан энтертайнмент суваг юм. Манай телевиз хоногийн 16 цагт нэвтрүүлгээ цацдаг. Мөн Vol.mn веб сайт, VolumePlusTV гэсэн Facebook, Instagram пэйж хуудсуудаар мэдээллээ түгээдэг.

Volume Plus нь тогтсон имидж, өнгө төрхөөрөө цаг тутамд өөрчлөгдөж буй мэдээллийн зуунд нэвтрүүлэг, мэдээллийн цар хүрээ шуурхай байдал болон орчин үеийн техник технологийн дэвшил, шинэ уран бүтээл, сонирхолтой үйл явдал, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг мэдээлэх, үзэгчдийг цэнгээн танин мэдүүлэх, зорилготой. Мөн уран бүтээлийг хурдтай, чанартай, эрч хүчтэй, сонирхолтой байдлаар туурвиж, олон төрлийн платформоор залуусыг байлдан дагуулж, соён гэгээрүүлэн  Volume Plus соёлыг бий болгох юм.

Бүтээлч, эрч хүчтэй, нэгдмэл залуу боловсон хүчнээр багаа бүрдүүлж шинэ өнгө төрх, шинэ содон нэвтрүүлгүүдийг санаачлан хийхээр төлөвлөн үйл ажиллагаагаа эхлээд байна.

“Volume Plus” телевизийн таних тэмдэг буюу лого нь Volume гэдэг үгний V үсэг, мөн  Plus гэдэг үгийг + тэмдэгээр төлөөлүүлсэн байдаг.