American Horror Story-н шинэ улирал тун удахгүй

“AHS” буюу “American Horror Story” олон ангит киногаймшгийн киноны фанатууд мэдэхгүй гэж байхгүй. “American Horror Story”-н 8 дахь улирал гарах талаар кино бүтээгч, найруулагч Ryan Murphy 6 дугаар сарын эхээр өөрийн twitter-ээрээ жиргэсэн байсан.

Ирэх 9 дүгээр сард AHS 8 буюу “Apocalypse” FX-р цацагдах юм байна. Дээрээс нь энэ улирлын түүх нь 1 дүгээр улирал болох “Murder House”, 2 дугаар улирал болох “Coven”-ны түүхүүдтэй давхцах юм байна.

American Horror Story-ийг бүтээлцсэн гэж болох хамгийн гол жүжигчдийн нэг Jessica Lange season 8 дээр эргэн ирнээ. Тэрээр season 4-өөс хойш AHS-д дүр бүтээгээгүй байгаа.

 

Мөн энэ улирлын гол дүрүүдэд Evan Peters, Sarah Paulson, Emma Roberts гэх мэт жүжигчид хэвээрээ байгаа. Харин Sarah Paulson болон Evan Peters нар өөрсдөө AHS-ийн нэг, нэг ангийг найруулахаар болсон гэнээ. Дуулгах бас нэгэн гоё мэдээ бол American Horror Story аймшгийн кино season 10 хүртлээ гарна гэж албан ёсоор зарлагдсан байна.

Leave a Reply