Andra Model Management Agency-гийн сайн үйлс

Andra Academy-гийн захирал Бадамгэрэлсанаачлан 29 дүгээр сургуулийн сурагчдийн дунд загварын тэмцээн зохион байгуулсан байна. Тэрээр шалгарсан сурагчдийг өөрийн агентлагдаа үнэ төлбөргүй суралцуулахаар болжээ.

Загвар өмсөгч Бадамгэрэл өөрийн инстаграм хуудаснаа тус агентлагт суралцахаар болсон хүүхдүүдийн зургийг оруулан тайлбарт нь “Жилийн өмнө байнуудаа 29 дүгээр сургуулийн талаар захирлынх нь шударга бус байдал, зүй бус байдлын талаар Монгол даяараа л эмзэглэж байсан. Тэр үед өөртөө дохионы хэлийг заавал сурч шууд ойлголцдог болноо гээд зорьж, манай хамт олон ч хүүхдүүдийн боловсролын төлөө бодитой зүйл хийнээ гэж өөрсдөдөө амлаж байсан. Бид зорьсон амласан ёсоороо 29-р сургуулийн хүүхдүүдийнхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, химийн багш Биндэръяатайгаа хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярилцаж MNTM Цэкү маань санал тавьж 29-р сургууль дээр зохиогдсон загварын тэмцээнээс 8 хүүхэд шалгаруулж эхний ээлжинд “Andra”-д маань эдгээр 8 хүүхэд 2 сар үнэ төлбөргүй суралцахаар болж байгаа юм. Гоо зүй, хувь хүний хөгжлийн мэдлэг бол хүн өөртөө итгэлтэй байх том шалтгаан юм. Бид сонсголын бэрхшээлтэй ч сурах мэдэх хөгжих эрхтэй хүсэл тэмүүлэл дүүрэн эдгээр хүүхдүүдээ 2 сар сайтар бэлдээд олон улсын тэмцээнд оролцуулах цаашлаад эдгээр мундаг хүүхдүүдийг хөгжүүлэх хүсэлтэй байгууллага хамт олонтой хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Бодож явахад бүтнээ гэж…. Тэд минь харин ч бусдаас илүү анхаарлаа төвлөрүүлж, заасан зүйлсийг маш бүр маш хурдан хугацаанд сурч бид ч баярлан бахархаж байгаа. Тэд бүгдийг чадна. Тэднийг нийгмээс тусгаарлахгүйгээр #хамтдаа_хөгжицгөөе” гэсэн байна.

Түүнчлэн Mongolian Next Top Model реалити шоунаас гарсан загвар өмсөгч Цэрэндолгор “Andra Model Management”-тэй хамтран 29 дүгээр сургуулийн сурагчид руу чиглэсэн урт хугацааны энэхүү хөтөлбөрийг хамтран хийж байгаа юм байна.

Нийгмийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж, сайн үйлсийг санаачлан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа чадварлаг бүсгүйчүүдээ олон хүний өмнөөс талархал илэрхийлье ээ.

Leave a Reply