Ashley Graham-ий анхны видеоподкаст…

Хамгийн алдартай Plus size супер модель, биеийн тамирын дасгалжуулагч Ashley Graham хамгийн анх Lane Bryant сүлжээ дэлгүүрийн дотуур хувцасны модель гэдгээрээ алдаршиж байсан. Мөн тэрээр “Additional Elle” хэмээх  том размерын эмэгтэй бэлэн хувцасны сүлжээ дэлгүүртэй хамтран өөрийн нэрийн дотуур хувцасны коллекцийг гаргасан билээ.

Тус коллекцийн зураг авалтанд  Ashley өөрөө орсон нь олны анхаарлыг илүүтэй татжээ. Тарган махлаг л бол эмэгтэй хүний тооноос хасагдаж, нэвсгэр хар бараан хувцасны ард нуугддаг цаг өнгөрсний тод жишээ бол Ashlay Graham өөрөө мөнөөс мөн билээ. Тэгвэл өнөөдөр Ashley “Pretty Big Deal” нэртэй видеоподкастаа ITunes-дээр байршуулсан байна.

Түүний эхний эпизодийн зочноор бид бүхний сайн мэдэх Kim K оролцсон байна. Тэрээр Kim-тэй гэр бүлийнх нь амьдрал мөн олон нийтийн өмнө гарахад тулгардаг асуудлууд гээд янз бүрийн сэдвээр ярилцжээ. Харин дараа дараагийн зочноор Cabrielle Monique, Lindsey Vonn, Amy Schumer нар оролцох төлөвлөгөөтэй гэнэ шүү.

Юутай ч түүний хийж байгаа зүйл сонирхолтой болно гэдэгт найдаж байна. Ashley бас Milan-ий “Fashion Week”-д оролцож Dolce&Gabbana-гийн хувцсыг амьлуулсан билээ.

 

 

 

Leave a Reply