Camila Cabello оргилын оргилд…

Camila-Album

“Havana” дуугаараа бидний чихэнд хоногшсон Куба гаралтай дуучин Camela Cabello-гын анхны цомог нь Billboard -ын “Hot200”-гын нэгт жагссан байна аа. Тэрээр өөрийн твиттер хуудастаа уг баярт явдлынхаа сэтгэгдлээс хуваалцсан байна лээ. Тодруулбал Camela твиттердээ “Миний албум BillBoard Hot200 нэгт орсон байна аа. Яг одоо би уйлж байна. ” гэж жиргэсэн байсан.

Түүний өөрийн нэрээр нэрлэгдсэн “Сamila” нэртэй албум нь саяхан release хийгдэж байсан. Өөрөөр хэлбэл дөнгөж өнгөрсөн нэгдүгээр сарын 12-нд нийтэд түгээгдсэн албум юм аа. Энэхүү албум нь нийтдээ 11 дуунаас бүрдсэн ба дуунуудынх нь жанрын хувьд түлхүү поп урсгалаар дуулагдсан байна лээ.  Одоогоор тус албумын “Havana”, “Never be the same ” нэртэй дуунууд нь л цацагдсан байгаа юм байна.

 

За тэгээд 2012 онд “X-Factor” шоунаас гарсан “Fifth Harmony” хамтлагын гишүүн Camila Cabello-гын хувьд тэрээр одоо 21 настай. Ерөнхийдөө латин, r&b болон поп жанраар дуулдаг дуучин юм.

 

Leave a Reply