ESL One Birmingham 2019 тов зарлагджээ.

Ирэх жилийн 5 сарын 31 нээс 6 сарын 2 ны хооронд Birmingham хотод шилдэг 12 баг 300.000$-н төлөө тоглохнээ.

ESL One Birmingham 2018 онд болж байсан тэмцээний хувьд 38 өөр улсын фанатууд болон Английн 120 гаруй өөр өөр хот дүүргүүдээс маш их үзэгчид болон оролцогчид цуглуулсан ба 30 сая гаруй хүн шууд дамжуулалтыг үзсэн томоохон арга хэмжээ болж байсан. Энэхүү тэмцээнд Virtus Pro баг түрүүлж 500.000$ болон 750 DPC оноог авч, 2 дугаар байранд Optic Gaming баг орж 200.000$ 450 DPC оноог, 3 дугаар байранд орсон Pain Gaming баг 100.000$ шагнал болон 225 DPC оноог тус тус цуглуулж байсан.

2019 оны 3 болон 4 сард тэмцээний нээлттэй сонгон шалгаруулалт нь Европ, Хойд Америк, Хятад болон Зүүн Өмнөд Ази зэрэг бүсүүдэд болох бөгөөд үндсэн арга хэмжээ нь 5 сарын 31-6 сарын 2-ны хооронд Birmingham хотод болохнээ.

ESL One Birmingham 2019 тэмцээний format-н хувьд хэсгийн тоглолтууд нь 5 сарын 28-с 5 сарын 30-ы хооронд болж 12 баг 6,6-аараа 2 хэсэгт хуваагдаж Round Robin Best of 2 журмаар тоглож хэсгийн 1,2-т бичигдсэн багууд Upper Bracket-д орж 3,4-т бичигдсэн багууд Lower Bracket-с тоглолтыг үргэлжлүүлж харин 5,6-т бичигдсэн багууд шууд тэмцээнээс хасагдах байгаа.

Playoff тоглолтуудын хувьд 8 баг “Best of Three format”-р тоглоно, мэдээж финалын тоглолт “Best of 5” гэсэн журмаар явагдахнээ. Нэмж хэлэхэд ESL One Birmingham-н бүх өдрийн тасалбар нь 11 сарын 15 наас зарагдаж эхэлнэ гэсэн мэдээлэл байна.

 

Leave a Reply