From K-Pop to Jay-Z

Jay Park энэ зуны сүүлээр реппер Jay-Z-ийн Roc Nation Label-д албан ёсны уран бүтээлчээр ороход бүгд гайхаж хоцорсон юм. Түүний Ази иргэншил нь гадуурхагдах байдалд хүргэдэг талаар тэрээр саяхан CNN-д өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. 30 настай rapper-ийн нэр хүнд сүүлийн саруудад улам их өсч байгаа ба Roc Nation Label-ийн debut цомог дээрээ ажиллахаас гадна Asia’s Got Talent шоуны хоёр дугаар улирлын шүүгчээр ажиллах гэж байгаа.

Jay Park, реппер Jay-Z-ийн Roc Nation label-ийн анхны бөгөөд цор ганц Ази уран бүтээлч юм.

Тус шоу нь10 дугаар сарын 12-ноос эхлэн Азийн 27 оронд албан ёсны эрхтэйгээр гарах юм. Эдгээр үйл явдал нь Азиуд хоцрогдоогүй байгаа гэдгийг харуулж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн зах зээлд Азийн R’n’B дуучид болон репперүүд өрсөлдөж чадна гэдгийг баталж байгаа хэрэг билээ.

Leave a Reply