Gorillaz хамтлаг цоо шинэ уран бүтээлээр эргэн ирсэн байна.“The Now Now” гэсэн нэртэй шинэ цомогт нь багтсан тус уран бүтээл 2 хоногийн өмнө клиптэйгээ хамт цацагдсан байна.

Gorillaz-ийн шинэ клипний найруулагчаар Jamie Hewlett, Nicos Livesey нар ажилласан байсан. “The Now Now” цомог нь нийтдээ 11 дуунаас бүрдсэн ба YouTube Trending Videos-н эхний 20-д багтаж байгаа.

1998 оноос хойш уран бүтээлээ хийж байгаа Английн virtual хамтлаг нь нийтдээ 6 бүрэн хэмжээний цомог гаргаад амжсан одоогоор the now now болох хамгийн сүүлд гарсан цомгоороо нэрлэсэн аялан тоглолтоо хийгээд явж байгаа.

 

Leave a Reply