Ulaanbaatar Passport-оос ээлжит нэгэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Юу вэ гэхээр Hackbaatar by Designers нэртэй Улаанбаатар хотыг дизайны ядуурлаас аврах үйл ажиллагаа бөгөөд энэхүү арга хэмжээнд дизайны шийдлээрээ тэргүүлдэг олон компаниуд ирж “scouting” хийхээс гадна та магадгүй хамгийн том хувцасны брендийн коллекц дээр ажиллах эсвэл улаанбаатар пасспортын бүтээлч залуусын эгнээнд нэгдэх аааа эсвэл бүр хүнсний бүтээгдэхүүний томоохон компаниудын лого дизайн дээр ч ажиллах боломжтой юм байна.

Event 3-р сарын 31-ний Бямба гаригт ICC Tower-т байрлах Club Coworking-т өглөө 9 цагаас оройн 17 цаг хүртэл үргэлжлэн явах гэнэ.

Дизайнтай холбоотой, дизайнд хайртай, дизайныг өдөр тутмын амьдралынхаа хэрэглээ болгож чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, юмсыг өөр өнцгөөс харж, хийе бүтээе гэсэн сэдэлтэйгээр амьдардаг бүх залуус тус арга хэмжээнд очоорой гэж уриалж байна. Хэрвээ чи сонирхож байгаа бол, өөрийнхөө дизайнаар эх хотоо дизайны ядуурлаас авармаар байгаа бол энд дарж ороод, бүртгүүлээрэй.

Leave a Reply