Hip Hop баримтад кино айсуй…

Netflix шинэ баримтад кино гаргах гэж байна…

Бидний ганц хайртай “Streaming” үйлчилгээний Netflix дахин нэг бэлэг барьж бид үзэх юмтай болох гэж байна. Тэр нь юу вэ гэхлээр шинэ шинэ бас дахин шинэ The one and only Hip Hop баримтад цуврал болох “Rapture” юм аа.

Netflix, Youtube хуудсаараа дамжуулан шинэ цувралынхаа талаар цацсан байсан бөгөөд энэ цувралд “OG” Rapper-үүд бас “New Generation” Rapper-үүд гээд бүгдийг нь нэг дор харах боломжтой уран бүтээл болж байгаа юм. Удахгүй гарах “Rapture”-н эхний улиралд Nas, Logic, T.I, 2Chainz гэсэн Rapper-үүд байгаа бөгөөд зөвхөн энэ гурваар бас дуусахгүй, Just Blaze, Rapsody, Dave e East нар G-Eazy, A Boogie Wit Da Hoodie хоёр бас орж байгаа. Эдгээр Rapper-үүд “Rapture” баримтад киноны эхний улиралын гол баатрууд байх юм.

“Rapture” гэдэг нэр ямар утгатай, яагаад ингэж нэрлэсэн талаар тайлбар хараахан байхгүй байгаа.

 “Rap” болон “Culture” гэсэн хоёр үгтэй холбоотой байх.

“Rapture” баримтад цувралын эхний season нийт 8 ангитай байх болно гэж одоогоор зарлагдаад байгаа юм байна.  3 дугаар сарын 30-аас эхлэн тус цуврал гарч эхлэх юм.  Мэдээж энэ цуврал Hip Hop хөгжимд хайртай дээр дурьдсан Rapper-үүдийг сонсох дуртай хүмүүст яг тохирсон цуврал гэдэг нь ойлгомжтой.

Та бүхэн тус цувралын танилцуулга video-г үзээрэй.

Leave a Reply