INSTAGRAM хамгийн, хамгийн /001/

Нүүрний будалт, загварлаг хувцасны шийдэл, зураг авах өнгө өнцгийг тохируулах гэх мэт өдөр тутмын урам зориг санааг сүүлийн үед сошиал сүлжээн дээр олны танил, хандалт ихтэй хаягуудаас их авдаг болжээ. Энэ удаад уншигч нартаа Монголын инстаграм хэрэглэгч нарын хамгийн хамгийн нь тодруулж танилцуулах гэж байна аа.

BEST PHOTOGRAPHER- @bolorchris 

 

 

Анх 2014 оноос эхлэн Монгол дахь “street photography” чиглэлэээр зураг авч эхэлсэн @bolorchris 4 жилийн турш энэ чиглэлээрээ зургаа авсаар байгаа. Түүний зурагнууд 3,4-н ч удаа Instagram-ийн албан ёсны хаягууд дээр тавигдаж байсан удаатай. Одоогоор АНУ-н LA, New York, Washington гэх мэт хотуудад гудамжаар алхах загварлаг өвөрмөц хувцасласан хүмүүс болон тэдгээр хүмүүсийн өмссөн хувцасны деталь хэсгүүдийг авч, өнгө болон гэрэл сүүдрийн гайхалтай хослолыг харуулж чаддаг нэгэн юм аа.

BEST FASHION INSPO – @andukae

 

Германы улсын Berlin хотод анагаахын мэргэжлээр сурж төгссөн @andukae хэмээх хаягтай тэрээр  15.8k дагагчтай инстаграмын идэвхитэй хэрэглэгч юм. Өдөр нь анагаахын завгүй оюутан, чөлөөт цагаараа инстаграм модел. Түүний содон өнгө төрх нь ташаа хүртэлх алтлаг урт үс нь маргаангүй мөн юм. “Pop Vintage” хувцасны шийдэл болон зургуудынх нь өнгө зохиомж нь нүдэнд тусахаар тод дулаахан мэдрэмжүүдийг төрүүлдгээрээ онцгойрдог байгаа.

MOST FOLLOWED MODEL- @baljkaann

 

Mongolias Next Top Model шоуны анхны улиралын шилдэг оролцогч загвар өмсөгч Балжидмаа нь 14 настайгаасаа хойш моделийн замаар явж байгаа туршлагтай нэгэн байгаа. Тийм ч учир олонд танигдсан Монголын урдаа барьдаг загвар өмсөгч нарын нэг нь аль хэдийнээ болоод амжсан юм. Тэгвэл Балжкаа маань инстаграм хуудас дээрээ 150k дагагчтайгаар хамгийн их дагагчтай загвар өмсөгч болж байгаа юм.

BEST NEW PHOTOGRAPHER- @piaa.photography 

Deer Brand, Urban Modernizm, Iveel Brand, Eza Fashion Salon, Marine Hues гэх мэт газруудын зургийг авч байсан PIAA Photography, инстаграм хуудас дээрээ 48.1 дагагчтай. Камера аваад инстаграм хуудсаа нээгээд яг нэг жил болж байгаа PIAA асар богино хугацааны дотор асар их хандалт авч одоогийн PIAA хэмээх нэрээ брэнд болгож чадсанаас гадна олон ч хүний дагах дуртай Монголын инста хаягуудын нэг болж чадсан байгаа.

MOST FOLLOWED MUA- @staceyanudari 

2014 онд инста хаягаа нээгээд тэр үес эхлэн өдөр бүр олон төрлийн нүүр будалтыг дагагч нартаа хүргэсээр ирсэн. Гэрэл сүүдэр тавьсан хурц гөлгөр арьс, matte өнгөөр будсан зузаан уруул, өтгөн өөгүй нуман хөмсөг, highlighted буюу гялалзсан сайхан хацартай яг нэг тийм Кардашианы нүүр будалтуудаас харж болох будалтыг гарамгай эзэмшсэн Stacey Anudari маань энэ удаад хамгийн их дагагчтай make up artist-р шалгарч байна аа.

MOST LOVED- @marlanyamdorj 

Бид бүгдийн сайн мэдэх The Mongolian Family Youtube сувгийн Марлаа энэ удаад манай инстаграм хамгийн хамгийн-ны хамгийн их хайрыг татдаг нэгнээр сонгогдож байна. Youtube дээр 52k subscribers-тай гэр бүлийн влог хийдгээс гадна өөрийн 49k subscribers-тай хувийн channel дээрээ make up tutorial-уудыг хийдэг make up artist юм. Түүний хөгжилтэй, эгдүүтэй сэрэглэн цовоо зан чанар болон хамгийн гол нь үзэгчтэйгээ нээлттэй байж чаддаг нь хэн бүхний хайрыг татахгүй байхын аргагүй билээ.

MOST FOLLOWED ARTIST- @ukakiwi 

BEST ILLUSTRATOR – @zoljargal_e 

Тэрээр яг fashion illustration салбарт зурж эхлээд 3 жил болж байгаа юм. Золжаргал нь Австрали улсын Melbourne хотод одоогоор амьдарч байгаа. 2015 оноос 2017 fashion illustration freelancer хийдэг байсан бол одоо өөрийн гэсэн modepeach.com гээд хувийн блог болон өөрин “Zoljargal Enkhbold” гэсэн Youtube channel дээрээ fashion illustration хэрхэн яаж зурдаг болон зааварчилгаа болгон видео хэлбэрээр пост хийдэг байна.

BEST FASHION BLOGGER- @indra.gzb 

Индра 21.3k дагагчтай бөгөөд энэ нь түүнийг бас нилээдгүй идэвхитэй хэрэглэгч гэдгийг баталж харуулж байгаа юм. Түүний инстаграм хаяг нь загварлаг хувцаслалт, аялал хийсэн газруудынх нь зурагнууд түүнийг дагах том шалтгаан болдог. Тэрээр Ирланд улсын Дублин хотод одоогоор суурьшиж байгаа юм билээ.

MOST POPULAR POLITICIAN- @battulgakh

 

“Саятан” сугалаа, “Сити Такси”, Цонжин Болдог, 17 чингэлэг, олимпийн алт, үйлвдэр хөдөө аж ахуйн яам гээд түүний хийсэн, түүний эзэмшдэг, түүний оролцдог зүйлүүд гээд тоолж барашгүй олон. Халтмаагийн Баттулга гэхээсээ илүү Жэнко хэмээх нэрээрээ алдаршсан ерөнхийлөгч маань энэ удаагийн инстаграмын хамгийн хамгийн идэвхитэй улс төрч хэрэглэгч болон тодорч байна. Одоогоор инстаграм дээрээ 33.2k дагагчтай байгаа.

 

Leave a Reply