iPhone утсаар хийсэн бүрэн хэмжээний кино.

 

Logan Lucky, Magic Mike гэх мэт кинонуудыг найруулсан, алдарт найруулагч Steven Soderbergh сэтгэл зүйн “Thriller” киногоор дэлгэцнээ эргэн ирсэн байна. Киноны нэр “Unsane” гэсэн нэртэй гарч байгаа юм байна.

Киноны товч агуулга нь гол дүрийн бүсгүй маань нэгэн хэргээс болж “Trauma” буюу сэтгэл зүйн шарх авдаг. Тэрээр өөрөө ч мэдэлгүй галзуугийн эмнэлэгт нэг мэдэхэд орчихсон байдаг гээд боддоо?

Галзуугын эмнэлэгт нэг орсон бол гарах гарц байдаггүй гэсэн ойлголт байдаг.

Гол дүрийн бүсгүй өөрийн айдастайгаа нүүр тулж олон зовлон аймшигт зүйлүүдтэй тулгарч, хий юм харж ойлгомжгүй олон зүйлүүд болдог. Киноны гол дүрүүдэд “The Crown” цувралд бүтээсэн дүрээр нь сайн мэдэх Claire Foy тоглосон байна.  Тус кино нь бодит байдал хийсвэр зүйл хоорондыг ялгахын аргаггүй болтол нь хийсэн гэдгээрээ нилээн анхаарал татаад амжсан байгаа юм билээ.

Бас нэг сонирхолтой зүйл нь юу вэ гэхлээр энэ киног зөвхөн iPhone гар утсаар авсан байгаа. Гар утсаар хийсэн гэхэд маш сайн деталуудтай өөрийн гэсэн онцлогтой болсон гэж кино шүүмжлэгчид хуваалцсан байсан нь хүлээлт үүсэх нэг том шалтгаан нь юм.

Claire Foy-с гадна Juno Temple, Jay Pharaoh, Joshua Leonard, Aimee Mullins гэсэн жүжигчид оролцон тоглож байгааг дурьдахгүй өнгөрч болохгүй. “Unsane” кино нь энэ оны 3 дугаар сарын 23-нд кино театруудаар нээлтэй хийх товтой байгаа.

Мэдээж гар утсаар хийсэн “Unsane” киноны албан ёсны trailer-ийг хүлээн авцгаая.

Leave a Reply