Kaia Gerber “Yves Saint Laurent” брэндийн нүүр царай болжээ…

Парисын загварын долоо хоногийн үеэр “Yves Saint Laurent” өөрийн гоо сайхны брэндээ сурталчлах шинэ нүүр царайгаа танилцуулсан байна. Тэгвэл “YSL” beaute нүүр царайгаар 17 настай алдарт загвар өмсөгч Kaia Gerber тодорсон байна.

“YSL” брэнд түүнийг хурдацтай, амжилттай ажиллуулж эхэлж байгаа юм байна. Тэрээр бас хэдхэн өдрийн өмнө Эйфеллийн цамхагт Saint Laurentе-ийн шоунд оролцож амжсан билээ. Kaia хамгийн анх 9 настай байхдаа рекламд тоглож байсан бол 14 настай байхдаа ээжийнхээ хамтаар “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарч байсан.

Үүний дараагаар бяцхан Kaia-д  Alexander Wang, Miu Miu, Marc Jacobs зэрэг алдарт загварын брэндүүд түүнтэй хамтарч ажиллах санал тавьж эхэлсэн байна. Харин 2017 онд тэрээр Fashion week-д оролцож дэбютээ хийсэн.

Одоо бол Kaia “Yves Saint Laurent” брэндтэй хамтарч ажиллах болсондоо маш их баяртай байгаа ба “ Би өөртөө итгэлтэй байж, сайхан зүйлс бүтээж, надад санаа тавьдаг хүмүүст урам зориг өгч чадна гэдэгт найдаж байна ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Kaia-гийн хамийн эхний “YSL” брэндийн “Rouge Volupte Shine” уруулын будгийн реклам нь ирэх жилийн 1-р сард гарах гэнэ бас түүний “Touche Eclat” eyliner болон “Volume effer faux cils” сормуусны будгийн реклам бас тун удахгүй гарах юм байна.

Leave a Reply