Алдартай зохиолч Bret Easton Ellis хамгийн сүүлд хийсэн B.E.E podcast-ийнхаа үеэр Kanye West-тэй хамтран ажиллах гэж байсан талаараа ярьсан байна. Bret Easton Ellis нь “American Psycho”, “The Rules of Attraction” гэх мэт алдартай бүтээлүүдийн эзэн, алдартай зохиолч хүн юм.

Bret-ийн хэлж байгаагаар, 2016 онд гарсан “The Life of Pablo” нэртэй цомогт багтсан дуунууд дээрээ Kanye West өөрийг нь зохиол бичиж өгөөч гэсэн санал тавьж байжээ. Ямар зохиол хүссэн бэ гэхлээр “PORN” зохиол бичээд өгөөч гэж байсан байна. Гэхдээ хоёр уран бүтээлчид маань тэр зохиол дээрээ харамсалтай нь хамтарч ажиллаж чадаагүй юм.

Bret болон Kanye нар хамгийн анх North West-г төрсний яг маргааш нь танилцаж байсан гэдэг. Зохиолч Bret хэлэхдээ Kanye бол суут ухаантан, cуутан л гэдэг үг түүнд тохирно гэж ам бардам хэлж байсан.

Доорх видео нь 2016 онд гарсан The Life of Pablo цомгийн “FAMOUS” нэртэй дууны клипийг санал болгож байна.

 

Leave a Reply