Keep Calm and Watch Plus News /Аймшгийн кино/

Аймшгийн кинонд дуртай, хаана л гоё аймшгийн кино байна бүгдийг нь үзэж байдаг хүмүүст зориулан “Аймшгийн кино” санал болгох гэж байна. Дараах санал болгож буй кинонууд бол “Rotten Tomatoes” сайтны хамгийн өндөр үнэлгээтэй аймшгийн кинонууд бөгөөд “дуустал нь үзэж чаддаггүй” гэсэн шүү.

Дуустал нь үзэж чадах уу?

VERONICA 2017 (RT 88%)

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр нээлтээ хийсэн тус бүтээл “Болсон явдлаас сэдэвлэсэн” гэдгээрээ илүү олон хүнд танигдсан.

 

CARNAGE PARK 2016 (RT 61%)

Калифорниагийн цөлд галзуу снайпер, банкны дээрэмчин залуу болон түүний барьцаалсан бүсгүй хоёрыг зовоож өгдөг тухай гардаг байгаа.

THE CONJURING 2013 (RT 86%)

The Conjuring киног эхлүүлээд дуусгаж чаддаггүй хүн байдаг гэнэ шүү. 2013 онд гарсан энэ кино Rotten Tomatoes дээр 86 хувийн үнэлгээтэй байгаа. Бас л бодит явдлаас сэдэвлэсэн гэдгээр нь хүмүүс их мэддэг ба бодит амьдрал дээр иймэрхүү зүйлс болж байсан гэж бодоход л нуруугаар хүйтэн хөлс чахармаар.

THE VOID 2016 (RT 75%)

2016 онд гарсан энэ уран сайхны кино “Rotten Tomatoes” сайтан дээр 75% үнэлгээтэй явж байгаа ба зүгээр нэг чөгтгөр шулам, сүнс сүүдэр гардаггүй, аа харин харь гариг мангас ч юм уу тийм юмнууд гардаг юм.

JERUZALEM 2015 (RT 59%)

Дэлхий дээр гурван там байдаг гэж сонсож байсан уу? Эхнийх нь далайд, хоёр дахь нь цөлд,  гурав дахь нь jerusalem-д байдаг гэж сонсож байсан уу? Энгийн нэг хосууд аялаж яваад юутай тулгардагыг та төсөөлөх ч үгүй.

RAW 2016 (RT 91%)

Танилцуулах бас санал болгох сүүлийн кино бол “Raw”. Энэ кино нь 2016 онд гарсан, “Rotten Tomatoes” дээр бүхэл бүтэн 91% хувийн үнэлгээтэй кино байгаа.

Leave a Reply