Keep Calm and Watch Plus News /Шинэ дуу санал болгож байна/

Ажлын долоон хоног дундаа орж гоё дуу хөгжмөөр дутагдаач байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгж байгаа биздээ?

Хэрвээ тийм бол шинээр гарсан гоё уран бүтээл санал болгох гэж байна.

Хамгийн түрүүнд Chloe болон Halle нарын “The Kids Are Alright” цомог. New generation, millennium уран бүтээлчдийн төлөөлөл болсон хоёр охин маань сүүлийн үеийн хамгийн “cool” гэж нэрлэгдээд байгаа залуу уран бүтээлчид байгаа. Тэдний “Warrior” нэртэй дууг санал болгон байна.

Дараагийн санал болгох уран бүтээл бол мөн л гараад удаагүй байгаа шинэ дуу байгаа. Энэ бол Tommy Genesis-Lucky. Энэ дуу болон артистын талаар товч бөгөөд тодорхой хэдхэн үгээр л тайлбарлаж өгье. Tommy Genesis бол “queen of underground rap”, удахгүй чартуудыг тэсэлж алдартай уран бүтээлч болох зам нь аль хэдийнээ нээлттэй байгаа тийм артист байгаа. Яг одоо таньд түүний шинэ уран бүтээл болох Tommy Genesis-н Lucky нэртэй дууг санал болгож байна.

“Dancehall” ертөнцийн шинэ хатан Bad Gyal шинэ уран бүтээлээр эргэн ирсэн байна. Өмнө бас энэ артистийг онцлож хүргэж байсныг санаж байгаа байхаа. Энэ удаад Bad Gyal- Candela нэртэй дуу гаргасан байна дууны видео клип нь бүүр ярих юм байхгүй гоё. Шууд хамт шоудмаар санагдмаар тийм видео болсон байгаа.

Cyn-ны bassline-г гоё гэхгүй бол өөр хэний bassline-ийг гоё гэх юм бэ? Тэдний сүүлд гаргасан “alright” нэртэй дуу хүн бүрийн сүлд дуу болох хэмжээний гоё уран бүтээл болсон байсан яг одоо хүлээн авч сонсьё.

За хамгийн сүүлд санал болгох уран бүтээл бол зөөлөн “synth pop” дуу. Энэ бол Porches хамтлагийн “Find Me” нэртэй дууны Baba Stiltz, Samo нарын DJ remix байгаа. Мэдээнийхээ төгсгөлд энэхүү дуу санал болгож байна.

1 Comment

Eegii

May 17, 2018

Duunuud bug taalagdlaa, Voice-n duuchidtai dance buttle hiisen APP n ymar nertei vee gertee hiih bolomjtoi yu

Reply

Leave a Reply