Keep Calm and Watch Plus News /Санал болгох дуу/

BeFunky Collage

Яг одоо та нартаа гоё, гоё дуу санал болгох гэж байна. 

Санал болгох эхний дуу бол залуу уран бүтээлч Энхлэнгийн Seryoja-тай хамтарч дуулсан “Guilty” нэртэй уран бүтээл байна. Гараад бас багагүй хугацааг үдсэн энэхүү уран бүтээлийг  та нар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа байх. “Ocean Grey” production-ы бүтээл, video болон editing дээр нь “Black Eyes ” presents ажилласан байгаа.

Дараагийн уран бүтээл бол rapper Энэрлийн залуу уран бүтээлч Infinity Mue-тэй хамтарч дуулсан “Sweet” гээд дуу байна аа. “Belluci records”-ийн бүтээл. Үг, ая нтр дээр нь rapper Энэрэл өөрөө ажилласан байгаа. Энэ дуунд та нар ч бас дуртай гэдэгт итгэлтэй байна.

Дараагийн дуу бол “Monstar” production-д харъяалагддаг залуу уран бүтээлч Siente-гийн дуунуудаас хүргэх гэж байна. Тэрээр саяхан 2 уран бүтээлээ бараг зэрэг шахуу цацсан. Эхний уран бүтээл нь түүний бие даасан дуу болох “Мишээл” нэртэй уран бүтээл байгаа.

Дараагийнх нь нууцлаг rapper Mrs M тэй хамтарсан “Нэг л зүйл” гээд уран бүтээл байсаан. Эдгээр дуунуудынхаа найруулга, editing гэх мэт зүйлүүд дээр залуу уран бүтээлч Siente өөрөө ажилласан гэсэн. Мөн ивээн тэтгэгчээр үндэсний оператор “G-Mobile” компани ажилласан байна лээ. Уянгалаг бас өнгөлөг, өнгөлөг клиптэй дуунууд гарсан байна лээ.

Дараагийн хүргэх дуу бол хилийн чанадад байдаг залуу 2 артистын дуу байгаа. Энэ бол Уянга, Rutuu нарын “Let Me Be” нэртэй уран бүтээл юм. Хэрвээ та нар санаж байгаа бол залуу уран бүтээлчид маань манай Vol+ телевизээр дамжуулан та нартай нэг удаа уулзаж байсан.

Тэдний дууг  яг одоо онцлон, та хэдийг сонсоосой гэж хүсч байна. Нилээн шинэлэг, дээрээс нь клип нь ч гэсэн ярилтгүй nice болсон байна лээ.

Санал болгох сүүлийн уран бүтээл маань Namone-гийн “Намуухан” гээд нээх гоё намуухан дуу байна аа. “Hypeman” entertainment-ийн бүтээл. Aяан дээр нь манай “Vol+”-ын дууны найруулагчийн хариуцлагатай үүргийг хүлээдэг чадварлаг, авъяастай Bil G маань ажилласан байгаа.

 

Leave a Reply