Lana Del Rey юу хийгээд байна аа

Lana Del Rey шинэ уран бүтээлээ гаргасан байна аа. Pop жанраар уран бүтээлээ туурвидаг дуучин Lana Del Rey-Mariners apartment complex гээд шинэхэн уран бүтээлээ гаргасан байна аа. Interscope records-ийн бүтээл болох уг дуу нь Lana-гийн хамгийн сүүлийн цомогт нь багтах юм гэнээ.

За тэгээд Lana Del Rey-ийн хувьд дууныхаа үгнүүдийг дандаа өөрөө зохиодог. 2005 оноос эхлэн уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний сүүлийн үеийн сонин сайхнаас гэвэл “Mariners apartment complex” дуунаас гадна дуучин маань  9 дүгээр сарын 18 нд “Venice bitch” гээд бас нэг шинэ дуугаа  цацах төлөвлөгөөтэй байгаан байна.

Энэ нь яг юуг илтгээд байна вэээ гэхээр Lana-гийн шинэ цомог нь хийгдэж магадгүй гэж сонсогчид нь таамаглаад байна. Тэрээр өөрийн инстаграмдаа producer Antonoff-той хамт авхуулсан зураг энэ тэрээ хийгээд, тэгээд ер нь стори-нуудыг нь үзэхээр хэд хоног хамт яваа харагдаж байсан.

Мэдээж тэгээд ойр ойрхон шинэ дуугаа гаргаад  байгаа дуучин, продюсер 2 байнга цуг байгаад байгаа нь угаасаа ойлгомжтой биз.

За тэгээд мэдээнийхээ төгсгөлд дуучин lana del rey-ийн шинэхэн уран бүтээл болох Mariners apartment complex дууг хамтдаа хүлээн аван үзэцгээе.

Leave a Reply