Lil Pump авто машины зогсоол дээр

 

Сэтгэл байхад өвсөөр ч түгжээ онгойлгоно гэдэг шиг ямар ч бэлтгэлгүй байлаа ч чадварлаг уран бүтээлч тайз голохгүй авто машины зогсоол дээр ч тоглолт хийдэг юм аа.

17 настай Florida-гийн rapper Lil Pump хэд хоногийн өмнө өөрийн супер хит уран бүтээл болох “Gucci Gang” дуугаа нэгэн үл мэдэх зогсоолын газар тоглолт хийн нэг үдшийг өнгрөөсөн байна.

Parking lot 🤞🏽 I love y’all

A post shared by Lil Pump Jetski (@lilpump) on

Залуу rapper маань машины тэнхлэг дээр гарч дуулсан байгаа. Дээрээс нь үзэж байгаа үзэгч нар нь бүгд гар утасныхаа гэрлийг асаачихсан уран бүтээлчээ гэрэлтүүлж байсан бөгөөд хамгийн гоё нь Lil Pump-ийн ганц часс хийсэн хит дуу “Gucci Gang” дууг бүгд нэг үг ч гээхгүй шууд “acapella” явж байгаа нь бас л гоё сонсогдож байсан юм.

За тэгээд rapper Lil Pump өнгөрсөн оны эхээр “Gucci Gang” нэртэй уран бүтээлээ гаргаж байсан бөгөөд гарсан дайруудаа олонд танигдаж, үнэлэгдэж, асар хит болсны хажуугаар хэл ам ч бас их татуулж байсан видео клип тал дээр. Мөн түүнчлэн хит уран бүтээлээр нь нэртэй уран бүтээлчид болох Joyner Lucas болон Dave East нар remix хийсэн байдаг. Одоо дөнгөж 17 настай уран бүтээлч маань ганц энэ уран бүтээлээрээ billboard чартын шилдэг 100 жагсаалтын 4 дүгээр байранд бичигдсэн байгаа. Аа харин саяхан uber producer буюу zaytoven-тэй хамт хийсэн “designer” нэртэй уран бүтээлийг хамгийн сүүлд гаргасан байгаа.

Түрүүнээс хойш gucci gang, gucci gang гээд ярьчихсан бүгдээрээ Lil Pump-ийн мега хит уран бүтээл Gucci Gang дууг эргэн санаж хүлээн авч сонсцгоё.

Leave a Reply