Louis Vuitton FW/2018 шоун дээр домгууд дахин тайзнаа…

Домогт загвар өмсөгчид болохKate Moss болон Naomi Campbell нар LV creative director болох Kim Jones-ийн сүүлчийн шоун дээр хамтдаа алхсан байна.

1 дүгээр сарын 18-нд болсон LV-гийн хавар, намрын эрэгтэй хувцасны загварын шоунд хамтдаа нэг тайзнаа олон жилийн дараа нэг дор алхаж байгаа нь энэ юм.

Naomi Campbell, Kate Moss хоёр хоёулаа LV хээтэй цувыг уулын гуталтай хослуулан өмссөн харагдаж байсан ба шоуны төгсгөлд тэр хоёр хоёулаа дизайнер болох LV-гийн эрэгтэй хувцасны creative director болох Kim Jones-тэй хамт тайзнаа алхсан юм.

Kim jones LV-гийн эрэгтэй хувцасны гол хүн бөгөөд өөрийн шоуны үеэр загварын тайзнаа өмнө нь хэзээ ч эмэгтэй загвар өмсөгчийг оролцуулж байгаагүй учраас энэ удаагийн Naomi болон Kate хоёрын тайзнаа гарсан нь илүү онцлохуйц үйл явдал болсон юм. Jones яагаад заавал эмэгтэй загвар өмсөгчөөр өөрийн сүүлчийн шоугаа дуусгаж байгааг загварын expert-үүд хэлэхдээ түүний дараагийн бүтээлүүд ганцхан эрэгтэй загварууд биш, аа харин эмэгтэй загварууд байх болно оо гэсэн ойлголтыг төрүүлээд байгаа юм байна. Kim Jones дизайнерийг Burberry, Versace гэх мэт загварын орднууд хараандаа авсан байгаа юм байна.

Нэмж хэлэхэд Kim Jones-ийн LV-гийн сүүлчийн шоуг хаасан домогт загвар өмсөгч Kate Moss английн Vogue сэтгүүлийн fashion editor-оор бас ажилдаг юм байна лээ.

Leave a Reply