May the Force be with you!

Тун удахгүй найм дугаар ангиа гаргах гэж байгаа “Оддын Дайн кино энэ оны хамгийн сенсацитай мэдээнүүдийн нэг болж байгаа. 12-р сард нээлтээ хийх гээд одоо бүүр ч их ярианы сэдэв болох болсон. Сүүлчийн Jedi хэн бэ? Luke харын талд урвах уу? энээ тэрээ гээд энд тэндгүй олон олон асуултууд таныг хүрээлж байна уу? Учир нь хөгшин залуу, эр эмгүй тус киног шимтэн үзэж байгаа. Тэр ч бүү хэл өөрийгөө хар талын sith-ийн баатар аааа эсвэл цагааны талын jedi-ийн хүлэг баатар зэргээр төсөөлж, итгэдэг хүмүүс хүртэл байна. Яг л тийм “донтой, галзуу улаан фенүүддээ” зориулж Star Wars-ийн тоглоом хөгжүүлэгч нар өөрийн хайртай баатруудтайгаа мөр зэрэгцэн, дайснуудынхаа эсрэг тулалдах бодит мэт мэдрэмжийг танд олгох гэж байна. Юу вэ гэхлээр… Virtual Reality.

Virtual Reality-гийн удирдлага нь л гэхэд яг Lightsaber

Тэд оддын дайны баатруудтай хамт мөр зэрэгцэн дайтах VR тоглоомыг бүтээсэн байна. Тус тоглоомонд Luke Skywalker, Han Solo, Leia гүнж, Darth Vader, Kylo Ren гээд л бүхииииий л дүрүүд багтсан бөгөөд тоглоомын удирдлага нь бүрррр “Lightsaber буюу гэрэлт илд” юм байна. Тус тоглоомыг Star Wars: Jedi Challanges гэж нэрлэж байгаа бөгөөд гэрэлт илд, VR төхөөрөмжтэйгөө хамт www.starwars.com-д 199 долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна. Аааа харин та үүнээс илүүг хүсэж байвал 2019 онд Star Wars-ийн бүтээгч Lucasfilm-ийн зүгээс Disneyland-д бодит орчин бүхий Оддын Дайны тоглоомын асар том төвийг нээх гэж байгаагаа зарлажээ.

Харин одоо бүгдээрээ тус тоглоомны трейлэрийг хамтдаа сонирхоцгооё. May the force be with you! Сүр хүчтэй байгаарай!

 

Leave a Reply