Mulan-ий бүрэн хэмжээний кино

2, 3 жилийн өмнөөс авхуулаад л Mulan-ыг бүрэн хэмжээний кино болгоноо гээд байсан Walt Disney компани удаан хугацааны турш жүжигчнээ хайж хайж нэг юм олжээ.

Жүжигчний шалгаруулалтанд 1000 гаруй бүсгүй шалгуулсан бөгөөд эцсийн дүнд жүжигчин “Liu Yifei” сонгогдсон гэнэ. Mulan киног бид 1998 онд гарч байсан анимейшн хүүхэлдэйн киногоор нь мэддэг. Мөн тус хүүхэлдэйн найруулагчаар “Barry Cook” ажиллаж зохиолыг “Robert San Souci” бичиж байсан юм байна. Mulan нь 420-589 онд оршин тогтнож байсан Өмнөд, Хойд Wei гүрний үед амьдарч байсан зарим нэг тулааны урлаг, кунфугийн өндөр зэрэглэлтэй, сэлмээр мэргэжшсэн тулаанч бүсгүй байсан бөгөөд түүний амьдралаас сэдэвлэсэн олон түүх домог байдаг юм байна.

Аа харин 2019 онд нээлтээ хийх Mulan киноны найруулагчаар “Niki Caro” ажиллаж, зохиол дээр “Rick Jaffa” ажиллаж байгаа бөгөөд жүжигчнээр Liu Yifei-г сонгосон шалтгаан нь тэрээр тулааны урлагаар сайн хичээлэдэг мөн Англи хэлний мэдлэг сайн гэнэ.

Walt Disney компани сүүлийн жилүүдэд хуучны олон анимейшн хүүхэлдэйнүүдийг бүрэн хэмжээний кино болгож байгаад “Maleficient, Lion King, Beauty and the Beast мөн Mulan” зэрэг кинонууд багтаж байгаа юм. Мөн тэд 2017-2019 онуудад гарах киноны хуваарийг танилцуулахад “Thor: Ragnarok, Star Wars: Last Jedi, Coco, Black Panther, Avengers: Infinity War, Incredibles 2, Marry Poppins, Gigantic, Captain Marvel” зэрэг кинонууд багтжээ.

Leave a Reply