1996 онд байгуулагдаж байсан, монголын амьд хөгжмийн загалмайлсан эцэг гэгддэг Нисванис хамтлагийг мэдэхгүй залуус гэж бараг байхгүй байхаа. Жил бүрийн 4-р сарын 9-ний өдөр өөрсдийн төрсөн өдрийг “NisNis Fest” нэрэн доор тэмдэглэдэг тус хамтлаг 2016 онд One Event Hall-д өөрсдийн хорин насны төрсөн өдрийг нижгэр тэмдэглэж, бүх цаг үеийн турш хамтлагт байсан гишүүдийнхээ бүрэлдхүүнтэйгээр тоглож, нэг оройг ёстой л задгай авж байсан.

Жил бүр зохион байгуулагддаг NisNis Fest-д шинэ залуу болоод бидний сайн мэдэх олон олон хамтлагууд оролцон тоглодгоороо амьд хөгжим сонирхогчдын дунд маш өргөн хүрээнд болдог билээ. Тэр ч утгаараа festival гэх нэрэн доор болдог биз ээ.

Энэ жилийн NisNis Fest-ийн тухайд гэвэл 13 хамтлаг орж байгаагаараа онцлог болж байгаа.

Эдгээрээс ихэнх нь шинэ залуу хамтлаг байгаа бөгөөд бидний сайн мэдэхээс Mohanik, The Lemons, The Colors, АРАВТ, The Tourists зэрэг хамтлагууд бас багтсан байгаа. Харин NisNis Fest жил бүрийн 4-р сарын 9-ний өдөр болдог ч гэсэн энэ жил ажлын эхний өдөр таарсан учир 4-р сарын 7-нд UB Palace-ийн Royal танхимд зохион байгуулагдахаар болоод байгаа. Тасалбарын хувьд гэвэл 30.000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах гэнээ.

За ингээд хамтдаа NisNis fest-д оролцох шинэ, залуу нэгэн хамтлагтай хийсэн ярилцлагын хэсгээс үзэцгээе.

Leave a Reply